Ж.Энхбаяр: Евроазийн холбоотой туршилтын гэрээ байгуулна. Амжилттай байвал дараагийн шатанд шилжинэ
Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлаар ХХААХҮ сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Энэ томоохон хөтөлбөрийн санаачилж, УИХ-ын 36 дугаар тогтоол гарч дотооддоо тодорхой нэр төрлийн барааг заавал тарьдаг, ургуулдаг байх зорилт тавин хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхлээд 2.5 жил болоход маш сайн үр дүнгүүд гарч байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 1 их наядаар нэмэгдэж, гаднаас авдаг бараа маань 250 тэрбумаар багсаж байна. Олон мянган ажлын байр бий болсон. 25 цоо шинэ үйлдвэр нэмж ашиглалтад орсон. Мөн олон үйлдвэрийг өргөтгөж, тоног төхөөрөмжийг нь сайжруулсан. Эдийн засгийн агуулгаараа маш олон ажлын байрыг бий болгож, ард түмнийг аюулгүй хүнсээр хангах том зорилт маань хөтөлбөрийн хүрээнд маш амжилттай хэрэгжээд явж байгаа. Энэ бодлогыг дэмжихийн тулд Атарын IV аян, Шинэ хоршоо хөдөлгөөн, Цагаан алт бодлого хэрэгжиж дөрвөн хөтөлбөрөөр цогцоороо явж багаа энэ үед хийж чадаж байгаа бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах нь ХХААХҮ яамны үүрэг.
Тэгэхээр бид үүнийг хамгаалах бодлогоо цаашид хэрэгжүүлээд л явна. Нөгөө талаас гэрээ үргэлжилж байгаа. Барааны нэр төрөл болгон дээр хэлэлцээ хийж, шийдэл гаргаж байгаа. Энэ хэлэлцээ үргэлжлэх ёстой.
Монгол Улсын гадаад бодлогодоо барьж байгаа зарчим гэж бий. Бүс нутагт байгаа хэд хэдэн байгууллагад элсэх асуудлаа хойшлуулж байгаа. Учир нь цаг нь болоогүй. Эерэг, сөрөг үр дагаврыг нь бүрэн тооцоол дуусаагүй. Тиймээс Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагуудад Монгол Улс орохгүй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхгүй. Бид ажиглагчаараа байна. Мөн Евроазийн эдийн засгийн холбоонд бид орохгүй. Зөвхөн хоёр талын тодорхой түр туршилтын гэрээнүүдийг хийж байгаа. Эндээс гарах үр дагаврыг харж байж дараагийн алхмыг хийнэ” гэлээ.
Шууд дамжуулалт:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв даварсан үндэсний үйлдвэрүүдийн үнийг хянах арга энэнээс өөр байхгүй.Бүх төрлийн хүнсийг маш хямд үнээр оруулж ирэх хэрэгтэй
итгэж болохгүй улс-Орос. Яасан ухаангүй хог вэ
Оросууд соц үеийн чанартай хүнс үйлдвэрлэхээ больсон шүү. Д�##� модны тос, нуль сахар, орлуулагчтай бараг хоруу чанартай хүнс голлоно доо
Жижиг үйлдвэрүүд найдвартай дампуурах нь.! Наад хямд үнэтэй байгаа чинь үсрээд 2 жил болоод төгсгөл болоход өөрсдийн үйлдвэрүүд чинь дампуурсан байхаар та нар хэд нуг�##�сан үнээр авахгүй хаашаа �######�ах вэ?.Ухаангүй ноёдыг дэмжээд байгаа урагшгүй �##�батууд бол доо
Ёвро ази ярих боловсролгүй хүн юу яриад байна Огцруул
Урагшгүй ноёны ухаангүй �##�бат хэний төлөө тэнэгтээд байнадаа. Яамаа дарханд биш орос луу нүүлгэх байж
Туршилтын гэрээ гэж байдгүй юм шүү. Тоглоом биш. Амаа мэдэж ярь.Худлаа мэдэмхийрэх хэрэггүй.
хэний ямар эрх ашгийг яриад байгаа дурак вэ
Боловсролтой мэдлэгтэй хүнийг сайд болгох хэрэгтэй. Ес зүйгүй иймэрхүү новшнууд улс орныг б�##�лаж байна.
монгол улсыг сөнөөр нь аймшигтай яа