Халаас руу гараа шургуулсан ч, харанхуй өвөлтэй золгуулах гурав
Агаарын бохирдол, түгжрэл, ханиад томуу, эмнэлгийн хүрэлцээгүй байдал, халтиргаа гулгаа... Нэмээд харанхуй өвөл. Нийслэлчүүд энэ өвлийг хүндхэн туулах нь. Аравхан хоноод идэр есийн ид хүйтэн эхэлнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Нар гарахгүй, салхи салхилахгүй байгаа тул сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд нийлүүлэлтгүй, ажилласангүй. Бөөрөлжүүтийн ЦС-д гал гарсан. Тиймээс 2024 оны төгсгөл хүртэл хязгаарлалт хийхээс аргагүй" хэмээсэн.
УБЦТС: "Урьдчилан мэдэгдэх боломжгүй цахилгааны хязгаарлалт хийсэн, цаашид их бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна" гэсэн.
Монгол Улсын эрчим хүчний одоогийн суурилагдсан нийт хүчин чадал 1584МВт. Харин оргил ачааллын үеийн хэрэглээний дээд үзүүлэлт жил тутам,
- 2020 онд 1308 МВт,
- 2021 онд 1387 МВт,
- 2022 онд 1474 МВт,
- 2023 онд 1636 МВт,
- 2024 онд 250МВт-аар нэмэгдэж 1886МВт-д хүрнэ гэсэн судалгаа гарсан.
Бидний хэрэглээ тасралтгүй өсч иржээ.
Эрчим хүчний салбарын алдагдал 2024 оны эцэст 203 тэрбумд хүрнэ. Богино хугацааны 539.6
тэрбум, урт хугацаанд төлөх 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй буй.
ТЭЦ-III, ТЭЦ-IV дээр турбогенератор, зууханд том гэмтэл гарвал ямар ч нөөц тоноглол байхгүй буюу хүнээр бол эрчим хүчний салбарын дархлааны систем уналтад ороод удаж буй. Товчхондоо, лаа шүдэнзээ бэлдээрэй. 12-р сард цахилгаан хязгаарлалт лав өдөр бүр хийгдэнэ.
Өвлийн улиралд цахилгаан саатвал хот дөрвөн цагийн дотор л хөлдөх эрсдэл ч отож байгаа нь бодит байдал. Энэ салбар хөл толгойгоо нэг л олохгүй байгаа гэж харагдана.
Сүүлийн 40 жилд нэг ч томоохон эх үүсвэр бариагүй, 30 жилд нэг ч томоохон төсөл хэрэгжүүлээгүй нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг боомилж буй үндсэн шалтгаан болоод буй.
- “Тавантолгой” ДЦС 450 МВт-ын,
- ДЦС-5 450 МВт-ын,
- Эгийн голын УЦС 315 МВт-ын,
- Эрдэнэбүрэнгийн УЦС 90 МВт-ын хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн.
Уг нь "Үнэ тариф л эрчим хүчний салбарыг аварч, эрүүл болгоно" гэж лоббидсоор иргэдийн халаас руу гараа амжилттай хийж чадсан. Лобби дүрээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ХҮН намын дарга Т.Доржханд, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар тодорсон. Дотооддоо үлгэн салган болчхоод байхад Т.Доржханд "Гадагшаа цахилгаан экспортлоно" гэж тавлаж зогссон. С.Цэнгүүний хувьд "Иргэд өвдөлт мэдрэх хэрэгтэй" гэхчлэн ярьж, нийтийн хараанд өртсөн. Хөшигний ард эрчим хүчний реформыг дэмжүүлэх нөлөөллийн ажлуудад нэлээд мөнгүүд зарцуулагдах тухай мэдээлэл хөвөрч байсанчлан эхнээсээ ч ил болж буй. Нөлөөллийн ажилдаа бүр найман тэрбум төгрөг зарцуулсны 500 саяыг нь л хэвлэл рүү өгсөн гэгдлээ.
Хотыг хөлдөөх эсэх эрсдэлийн асуудал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун нарын толгой дээр нь бууна.
Эл салбарын төрийн өмчийн болон орон нутгийн компаниудад Б.Чойжилсүрэн сайдын сүлжээ аалзны төр шиг хэрчихсэн байгаа. Т.Доржхандаас бол өөрт нь мөнгөний ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөхгүй нэгэн юм гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Э.Түвшинчулуун У.Хүрэлсүхээр визээ сунгуулж, Б.Чойжилсүрэнгийн нөмөрт суусан худалч, увайгүй арга барилтай нэгэн.
У.УЯН
Бидний өмнө нь хүргэж байсан Хөшигний ард: Эрчим хүчний реформоор С.Цэнгүүнд 1 тэрбумыг өгч, АН, ХҮН сонгуулийн өрөө төлөхөөр яригдаж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний с�##�барыг зүйрлүүлээд хэлбэл 60, 70-аад онд үйлдвэрлэгдсэн "Волга", "Москвич", "Запорожец" машинаараа л яваад байгаа юм шүү дээ. Эрх биш жолооч, засварчид нь сайн юм болохоор мотортоо ээлж, засварыг нь цаг хугацаандаа хийгээд байгаа болохоор л нэг юм зогсчихгүй байгаа юм. Одоо тэгээд хуучирсан юм болохоор тос масло, бензин идэхээс өгсүүлээд гишгээд гишгээд хурдлахаа байсаан. Уул нь шинэ машинтай болчихмоор байдаг. Захир�##� ц�##�ин нэмдэггүй, банк зээл өгдөггүй. Авсан хэд нь аманд ч үгүй хамранд ч үгүй. Одоо тэгээд машин авах байтугай засах ч юмгүй болоод уйлан дуулан байж сая хэдэн төгрөгөөр нэмүүлсэн. Ядаж байхад хажуу айлын охин бага хүүг уруу татаж шоудаад манайх машин аваад өгчихнө гэж толгойг нь эргүүлээд байх юм. Эхнэр гут�##� авна гээд гоё машинаас муухай гут�##�тай буух юм уу гээд гут�##�тай болохоор бөгжтэй болно, бөгжтэй болохоор ээмэгтэй болно гээд сууж байна дөө
Өлөн луйварчдыг сонгочихоод юу хүснэм
keleed yu gehvee, uursduul songoson, yostoi yu husehev
Эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлэхэд хүргэсэн ш�##�тгаан юу вэ. Урьд нь энэ т�##�аар яригдаж байгаагүй. Эрчим хүчний хэрэглээ хэт нэмэгдсэн ш�##�тгаан байж л таараа.
Энэ 3 мангуу
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Монголд буудаж �##�ах ёстой нилээн хэдэн гөлөгнүүд гараад ирлээ шүү