"Ажнай" Д.Бат-Эрдэнэд ойр, нүүрс тээвэрлэдэг Ч.Жаргалсайхан 10 жилийн өмнө Гашуунсухайт-Ганцмодыг холбох дундын компанид ажиллаж байжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/ngu-3.jpg)
2014 онд “Гашуунсухайт төмөр зам” хэмээх компани байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь Хөхөөгийн Ганболдыг томилсон явдлын мөрөөр хууль хяналтын байгууллага ороод буй. Энэ талаар нийтлэлийн өмнөх дугаарт дэлгэрэнгүй хөндсөн.
Гашуунсухайт, Ганцмодын хил холболтын төмөр замыг барих гэж Монголын талаас “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой”, орон нутгийн Тавантолгой компаниуд БНХАУ-ын “Шэньхуа” групптэй консорциум болж орохдоо, тус компанийг байгуулж байсан.
Анхны Гүйцэтгэх захирал Хөхөөгийн Ганболд нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ЕБС-ийн нэг анги, Ц.Элбэгдоржийн нөлөө бүхий, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй ч ойр гэгддэг. Тэгвэл, түүнтэй хамт нэгэн цаг үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д ажилласан Ч.Жаргалсайхан ч ашиг сонирхлын зөрчил гаргасан байж магадгүй байна.
Чойжилын Жаргалсайхан 2014 оны долдугаар сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэл “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д ажилласан.
Үүний дараа орон нутгийн Тавантолгойд найман жилийн турш ажиллажээ.
Ч.Жаргалсайхан Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг
Ч.Жаргалсайхан Өмнөговь аймгийн гаралтай, Ардчилсан намын гишүүн хүн юм. Аймагтаа АН-аас ИТХ-ыг төлөөлж, намын бүлгээ даргалж байсан удаатай.
Хамгийн анхаарал татах мэдээлэл нь, түүний нүүрсний бизнест хамаарал бүхий байдал юм. Тухайлбал, түүний эзэмшдэг “Шанх транс” ХХК-ийн охин компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуу олон тооны гаалийн баталгаат агуулах барихаар төлөвлөж байсан гэх. Харин энэ ажилд УИХ-ын гишүүн асан, “ажнай” Д.Бат-Эрдэнэ дэмжлэгн үзүүлсэн гэх мэдээлэл байна.
“Шанх транс” нь өөрөө нүүрс тээврийн компани юм. Түүнчлэн, БНХАУ-ын “Норинко” компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг “TTC and T” компани хариуцдаг. Энэ нь 19 нүүрс тээврийн компанитай хамтарч ажилладгаас хамгийн том нь “Шанх транс” байна.
"Ажнай" Д.Бат-Эрдэнийн холбоос
Үүнээс Ч.Жаргалсайхан нь “ажнай” Д.Бат-Эрдэнэтэй бизнесийн ашиг сонирхол нэг, ойрын итгэлт хүн нь гэгддэгийг сэжүүр тодорч байна.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/hamtlahg-1024x576.jpg)
Яагаад ашиг сонирхол нэг вэ гэвэл,
“Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг Ч.Жаргалсайхан, Д.Бат-Эрдэнэ нар хамтран эзэмшиж байв. Мөн Д.Бат-Эрдэнийн ээжийн “Мон Ит Булигаар” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ч Ч.Жаргалсайхан ажилладаг аж.
Өөрөө нүүрс тээврийн бизнестэй, орон нутгийн Тавантолгойд үлэмж нөлөө бүхий “ажнай” Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий ийм хүн 2014 онд “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д ажиллаж байсан болж таарч байна.
Хөхөөгийн Ганболдтой Ч.Жаргалсайхан ашиг сонирхол нэг үү?
Үүгээр зогсохгүй, нийтлэлийн гол баатар Хөхөөгийн Ганболдтой ч ойр гэгддэг. Хамтран эзэмшдэг компани байхгүй ч тодорхой хамаарал гарч ирнэ.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/ezed-1024x576.jpg)
Энэ нь, Ч.Жаргалсайханы хүү Ж.Энхманлайн удирддаг хоёр ч ТББ-ыг Х.Ганболд хамтран эзэмшиж байгаад, 2020 онд бүртгэлээ хасуулсан явдал юм.
Тодруулах юм бол, Ж.Энхманлайн Гүйцэтгэх захирлаар ажилладаг “Нүхэн жорлонгүй ногоон хот”, “Говийн ус ногоон хөгжил” ТББ-уудад Х.Ганболд бүртгэлтэй байжээ.
Ч.Жаргалсайхан нүүрсний бизнестэй атлаа орон нутгийн Тавантолгойгоос найман жил цалинжжээ
Цаашлаад, Ч.Жаргалсайханы хувийн бизнесүүдийг сөхвөл,
- Бөөний худалдаа хийдэг “Алтан говь групп” ХХК
- Гадаад худалдаа хийдэг “Алтанговь транс” ХХК
- Уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Галбаресурс” ХХК
- Хэвлэл мэдээллийн чиглэлээрх “Говийн долгион мэдээллийн төв” ТББ
- Уул уурхайн “Говьмайнинг корпораци” ХХК
- Худалдааны чиглэлээрх “Гурвансайхан интернэшнл” ХХК
- Гадаад худалдааны чиглэлээрх “Дорнын андууд майнинг” ХХК
- Мөн гадаад худалдааны чиглэлээрх “Жи Пи Эс Жи” ХХК
- Аялал жуулчлалын чиглэлээрх “Жуулчинхан богд” ХХК
- Уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Шанхресурс” ХХК
- “Шанх-Энержи” ХХК зэрэгт тус тус хувь эзэмшдэг байна.
Үүнээс “Гурвансайхан интернэшнл”-д нь “ажнай” Д.Бат-Эрдэнэ мөн л хувьцаа эзэмшиж байсан, өдгөө нэрээ хасуулсан гэдгийг дээр дурдсан билээ.
Ер Ч.Жаргалсайханы хувь эзэмшдэг бүхий л бизнес Өмнөговь аймагт суурилсан шинжтэй. Өмнө нь хэвлэл мэдээллээр түүнийг 44 компанитай, Өмнөговийн эзэн суусан нэгэн үү хэмээн бичиж байсан удаатай аж.
Харин Ч.Жаргалсайхан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-иас өөр, төр төлөөлсөн шинжтэй компанид ажиллаж байв уу?
Намтар нь гэвэл,
- 2009.01-2010.12 сарын хооронд Барилга хот байгуулалтын яам
- 2012 оны наймдугаар сард УИХ-ын тамгын газар
- 2014.07-2016.01 сарын хооронд “Гашуун сухайт төмөр зам” ХХК
- 2011.09-2019.12 сарын хооронд “Тавантолгой” ХК
- 2022.01 сард “Даланзадгад дулаан хангамжийн газар”-т тус тус ажиллажээ. Харин үлдсэн бусад цаг хугацаа нь хувийн ААН-үүд дээр давтагдаж байна.
Өөрөө нүүрс тээврийн бизнестэй атлаа, есөн жилийн турш “Тавантолгой” ХК-иас цалинжсан мэдээлэл авагдсан нь яах аргагүй анхаарал татах юм.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар 184 саяын орлоготой гэж мэдүүлжээ
Түүнчлэн Ч.Жаргалсайхан Өмнөговь аймгийн ИТХ-д ч төлөөлөгчөөр ажилласан хэвээр байж. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хамгийн сүүлд 2023 онд мэдүүлсэн байна.
Үүндээ,
- 184.6 сая төгрөгийн орлоготой
- 290.3 сая төгрөгийн хоёр орон сууцтай
- 60 сая төгрөгийн "Мерседес бенц" машинтай
- 239.9 сая төгрөгийн хадгаламжтай гэхчлэн дурджээ.
2024 оны ИТХ-ын сонгуульд тэр нэр дэвшээгүй аж. Харин 2016-2024 оны хооронд лав хоёр дараалан иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан байна. Ингэхээр орон нутгийн өөрөө удирдах байгууллагад алба хашна, "Тавантолгой" ХК-иас цалинжина, давхар нүүрсний бизнес эрхэлнэ гэхийн сацуу 2014 онд Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын компанид ч орж явжээ.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/fake-jagaa-ah-1024x576.jpg)
10 жилийн өмнөх үйл явц хуулийн байгууллагын хараанд өртсөн нь
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барих ажил 10 жилийн өмнө БНХАУ-ын “Шэньхау” групптэй яригдаж байгаад больсон. Одоо тус группийн охин компани “Чайна энержи”-тэй Засгийн газар үргэлжлүүлэн хэлцэл хийж байна.
Харин ингэхэд 10 жилийн өмнөх үйл явцыг айлын тал сөхөж, “Бид өнгөрсөн хугацааны алдагдлыг бол нэхэмжлэхгүй. Гэхдээ энэ удаа дундын зуучлагчгүй явна шүү. Засгийн газар хооронд л харилцана” гэж албан бусаар хандсан гэгдэж буй.
Үүний учир нь бидний хөндөөд буй “Гашуунсухайт төмөр зам” гэж ХХК байгуулахдаа, хууль ёсны төлөөлөгч, Гүйцэтгэх захирлаар нь шууд Хөхөөгийн Ганболдыг томилсон явдалд тайлагдаж байгаа юм. Тэр тус компанид монгол талын консорциумыг төлөөлөх үед, Засгийн газраас хав дарагдсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр гэгч байгуулагдсаныг сая дөнгөж эрх баригчид БНХАУ-ын талаас олж танилцаад байгаа юм. Манай архивт байсангүй.
Хөхөөгийн Ганболд өөрөө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нэг анги, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй ойр, ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлал өндөр гэхлчлэнгээр анхаарал татдагийг бид хэд хэдэн удаа дурдсан. Тийм ч учраас хуулийн байгууллага түүнийг шалгаж эхлээд байгаа юм.
Харин цаашлаад түүнтэй ашиг сонирхол нэг гэж харагдах, Өмнөговьд томоохон бизнесүүдтэй, бүр нүүрс тээвэрлэдэг, “ажнай” Д.Бат-Эрдэнэд ойр Ч.Жаргалсайхан ч мөн тус “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д ажиллаж байсан болж таарч байна.
Ийм учраас нүүрсний гэх бүлэглэлийн схем 10 жилийн өмнөх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудалд ч сөхөгдөн яригдахад хүрчээ.
Харин хэлэлцээрийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд БНХАУ-ын “Чайна энержи” компани 300 орчим сая ам.долларын өртгөөр хил холбож өгье. Ингэхдээ манай Эрдэнэс тавантолгойн хоёр орд дээр операторын үүрэг гүйцэтгэе буюу өөрсдөө олборлоё. Тэгээд 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос хойш 20 сая тонноос багагүй нүүрсийг тогтмол авъя. Ингэхдээ үнийг манай дотоодын биржээр биш, өөрсдийн мөрддөг схемээр тогтооё гэсэн санал тавиад байгаа гэж харагддаг.
Угтаа энэ домогт өргөн, нарийн царигийн асуудлаас хаа хол ч дахиад л асуудлыг Х.Баттулга руу нааж эхэлсэн нь дотоодын улс төр эрчимжиж буйнх. “Чайна энержи”, Гашуунсухайтын хил холболт гэж ярихаар цаана нь бүлэглэл сандарч байна гэсэн утга бүхий мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд хэлсэн гэгдсэн. Учир энэ л байсан бололтой.
Нийтлэлийн өмнөх дугаар:
Ж.МЯДАГБАДАМ, М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гашуунсухайтын холболтыг гацаасан аргын зохиолч нар юм байна
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Шоронд явуулаад тэнд нь бөөс хуурстайна холиод өгөөч юу гэж ш�##�гасан болж ард түмнээ хуураад байлдаа одоо энэ доромжлоо болих хэрэгтнй юм биш үү!!! Яваандаа ард түмэн босч захаас буудаж байж зогсох болоод байна уу? Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө босоход бэлэн болсон шүү!!!
Та нар хэзээ тйм сүрхий тэмцэгч болчихоов? Хэрээ шиг худлаа гуаглахаас өөр юмгүй олон түмэн ш дээ!!! Гэтэл солонгос,fранцийг хар яаж дав�##�га�##�ж бна.
shunaliin tulamuud bid l
bolj bval ard tvmen hamaagvi yaj bi bayan boloh gj bodoj turd ajildag turuus dandaa hulgai shaatsgaan tiim blhoor ula eh oron hogjihgvi bgmda
Хэзээ мөдгүй болчихсон өвөө нар үхэхээ мэдэхгүй тачаадах юм даа үйлийн үр юм даа!!
Яана даа яана
Ажнай Батэрдэнэтэй нь хорь. Нүүрсний манийг одоо л нураа
Мафийг
бас нэг хулгайч луйварчин шун�##�т з�##�ьхай байна ш дээ,ш�##�гах газар нь ш�##�гааасай
Өмнөговь аймгийн Таван толгой нүүрсний уурхай _Өмч хувьчл�##� аас нь авахуулаад ш�##�гаж ард түмэн д үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.
Улс орны эдийн засагт хэдий чинээний хөрөнгө оруул�##�т хийсэн, хэн удирдаж хэнтэй хамтарч ямар хэмжээний хөрөнгө мөнгө хувьд болон хувьсг�##�, хувьчл�##�аар авч аймгийн болон Монголын ард түмний хөрөнгийг ямархуу үр дүнтэй идэж ууж дуусгав гэдгийг ил тод, үнэн ариунаар гаргах хэрэгтэй.
ш�##�гах хэрэгтэй луйварчидг бүгдийгнь