Нийгэм мэдээ

Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож 5 тонн шатахуун асгарч, хүний амь эрсдээгүй

Энэ талаар ОБЕГ "Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан тухай дуудлагыг өчигдөр буюу 12.11-ний өдрийн 16.40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан" гэх мэдээллийг өглөө.

З.УЧРАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button