П.Сайнзориг: Эрчим хүчний реформын сангийн долоон хүн тус бүр ₮7.1 саяын цалин авч байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Н.Алтанхуяг гуайн засгийн газрын үед агентлагуудыг цөөлж байсан тохиолдол байдаг. Гэхдээ тэр тухайн үедээ дүрээ эсгээд, төрийн өмчит компаниудыг олноор оруулж байсан. Яг үүнтэй адилхан өнөөдөр 18 яам, гурван сайд, үндэсний хороотой ажилладаг. Ингээд нийтдээ бараг л 21 яам ажиллаж байна. Үүн дээр нэмээд 40 орчим агентлагууд ажиллаж байна.
Нэг жишээ татъя. Би эрчим хүчний реформыг эсэргүүцээгүй, дэмжиж байгаа. Гэтэл энэ реформынхан цалингийн сан дээрээ 600 сая төгрөг тавьчхаад, долоон хүн ажиллуулж байна. Нэг хүн сар долоон сая нэг зуун мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ.
Сая засгийн газрын тогтоол батлагдчихлаа. Хоршооны асуудал яригдаж байхад, өнөөдөр шадар сайд ХХААХҮЯ-ны асуудлыг шийдэж байна. Үүнээс харахад аль нэг бодлого нь хэрэгжихгүй болсон тохиолдолдд хэн хариуцлага хүлээх юм бэ, энийг л би яриад байна. Бодлогын уялдаа хаана байх юм бэ.
Орон сууцны асуудал хэлэлцэх ёстой асуудал мөн. Гэхдээ аль сайд нь лид хийж авч явах юм. Энэ нь тодорхойгүй орхигдчхоод байна. Үүнтэй ижилхэн эрчим хүчний асуудал ч яг адилхан. Тэгхээр ийм зүйлүүдийг бид зөв зохицуулж чадахгүй бол яамдууд ажлаа хийж чадахгүй байна гэж бодож байна. Эсвэл ажлаа хийж чадахгүй байгаа яамдуудыг татан буулгах хэрэгтэй байх. Тэгэхээр яамдуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, бодлогыг бид илүү нарийвчилж өгөх хэрэгтэй.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7хүнээ нэр устай тавь Доржхандыг эртхэн огцруулах хэрэгтэй Самарч мэдэх нөхөр шүү
Наад 7 хүн чинь ах дүү нар цүнх баригч нар байгаа Энэ эргүү Доржхандын хийж байгаа ажил Доржхандыг эртхэн зайлуулахгүй бол самраад дуусна даа 7хүнийг нэрээр тавь бич
Ууж идэхдээ уургын морь шиг Эрчим хүч юу бодчихоод ийм болов Чойжилсүрэн бэрдийг солихоос нааш өөдлөхгүй шүү
Пээ.яасан их цалин авдаг юм бээ!!??......тэтгэвэрээ олигтойхон нэмүүлэх юмсаан....
Бүх сургууль, ТӨК - ийн дээр ТУЗ гэж баахан хүн цалинжуулдаг. Тэд нь яам агентлагийнхан давхар цалин аваад л явж байдаг. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, өөрсдийн хамаатан, цүнх баригчуудаа албан тушаалд, тендерт компани шахаад л явж байдаг. ЭНЭ ТАЛААР ЯАГААД ЯРИГДАХГҮЙ БАЙНА ? ТӨСВҮҮДЭД НЬ СУУЧИХСАН БГАА !!!
Новш гэж. Дээгүүрээ шимэгчдээр дүүрчихсэн юм бна.
Болиулаачээ
Юу хийсэн гэж 7 сая төгрөгийн цалин авдаг байна аа. Буцааж төлүүл.
Үнэхээр арай л юм аа, мөнгө хусах ямар арга байнга бүгдийг хэрэглэх юм аа, цалин тэтгэвэрээ олигтой нэмэхгүй байж, аалзны тор шиг сүлжээний хүмүүсээ ямар өндөр цалинжуулдаг юм бэ.
Бидний татварын мөнгөөр сул цалинжаад явдаг хүмүүс өөр яам, агентлагт зөндөө байгаа даа.
Төрийн 3 өндөрлөг, их хурлын гишүүд гурван сая хүнээ ийм ядуу амьдруулж байгаадаа санаа огт зовдоггүй бололтой
Буруу л байна
Энэ дорж ханд чинь бас 7 саяаас авчих байгаа яасан гэдэс нь дүүрч үхдэггүй новш вэ
Болиулаад ээ новшоо
Бууд
Пороро чи тэгээд хэлснийхээ эсрэг өөрөө хийдэг шүү. Жишээ нь чирч явдаг Цолмон гэдэг хүүхэн нь төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй байхад л Хэрэг эрхлэх газрын дэд даргаар чихээд үүрэг гүйцэтгэгч гээд явуулж байх жишээтэй
Эрчим хүчний реформ хаашаа яваад байна? Салбарын сайд дарга нар байр сууриа бэхжүүлэх хана хэрмээр л зузаалаад өндөрлөөд байх шиг. Чойжилсүрэнд лаа шүдэнз өгөөд агуйд амьдар гээд хөөгөөд явуулаач!