Оргил ачааллаас 150 МВт-ыг хуваалцах байсан Бөөрөлжүүтийн ЦС-ын ажил улс төрийн шалтгаанаар "царцсан" уу?
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарсан гэдэгт үл итгэх талууд бий болоод байна.
Улаанбаатар хотод эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын сар эхэллээ. Улмаар чадлын дутагдалд ордог. Хэсэгчилж, цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй болдог.
Энэ жилийн хувьд, оргил ачааллын үе эхлэхээс өмнө Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний системд холбохоор төлөвлөөд байв. Тэгсэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-ны өдөр "Гал гарсан тул ашиглалтад орох хугацаа хойшиллоо" гэж ЦС-ын зүгээс мэдэгдчихсэн.
Тодруулбал, Бөөрөлжүүтийн ЦС-ыг барьж буй "Цэцэнс майнинг энержи" компаниас,
"17-ны өглөө 05.00 цагт нүүрс татах туузан дамжуулгын С6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд унтраасан. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Үүнээс шалтгаалж, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье" гэсэн юм.
С6 хэсэгт гарсан гэмтлийг төслийн ерөнхий гүйцэтгэгч "Синостийл" компани засварлаж байгаа аж. Энэ нь БНХАУ-ын ихээхэн туршлагатай компани юм.
Бөөрөлжүүтийн ЦС өөрөө нийт 600 МВт-ын хүчин чадалтай. Өдийд ашиглалтад орчихсон байх ёстой байсан эхнхий блок нь 150 МВт юм. Аравдугаар сарын 5-ны өдөр эхний галлагааг эхлүүлсэн гэж төсөл хэрэгжүүлэгч талаас мэдээлж байв.
Өнгөрсөн 2023 оны хувьд хамгийн оргил ачаалал 1636 МВт-аар арванхоёрдугаар сард таарчээ. Иймд хэрэглээг 100 МВт-аар хязгаарлаж байж, тухайн ачааллыг давжээ.
Харин статистик харвал жил бүр Улаанбаатар хотын оргил ачааллын үеэрх цахилгааны хэрэглээ 10 хувиар нэмэгддэг байна. Харин энэ жил 160 МВт-аар нэмэгдэх судалгаа гарсан. Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок энэ нэмэгдсэн ачааллыг хангачих боломжтой байжээ.
Арванхоёрдугаар сард ашиглалтад орчихно гэж найдаж байсан тус блок үнэхээр гэнэтхэн гал гарсны улмаас хойшилсон эсэх нь өнөөдөр яриа хэлэлцээний сэдэв болж байна. Учир нь,
- БНХАУ-ын "Синостийл" компани гэмтлийг бүтэн сар ажиллаад засаж чадахгүй байх хэмжээний биш
- Төсөл хэрэгжүүлэгч талаас тодорхой мэдээлэл огт өгөөгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгаа
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Бөөрөлжүүтийн ЦС-ын гэмтэл засагдах хугацааг хэд хэдэн удаа өөрчилж хэлсэн зэргээс үүдэж байна.
Нөгөө талаас, салбарын эрдэмтдийн хувьд 150 МВт-ын эхний блок ийм хурдан ашиглалтад орох боломжгүй гэж үзэж байна. Иймд эрх баригчид анхнаасаа ажлыг хурдасга гэж шахсан. Төслийн гүйцэтгэгч амжихаа байсан. Иймд "гэмтэл гарлаа" гэж зарлахад хүрсэн.
Эсвэл одоо хүртэл Бөөрөлжүүтийн ЦС эрчим хүч нийлүүлэх үнэдээ тохирч чадахгүй байгаа гэх мэдээлэл. Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр худалдах гэрээгээ байгуулчихсан гэж дурдсан удаатай. Тэгсэн ч төсөл хэрэгжүүлж буй "Голомт"-ын Д.Баясгалантай тодорхой үл ойлголцол үүссэн гэх улс төрийн шалтгааныг ч магадлал болгон дэвшүүлж байна.
Уг нь өвөл л Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг ашиглалтад оруулахын тулд Улаанбаатар хот бонд босгож, 500 тэрбумыг нь шууд "Голомт"-ын Д.Баясгаланд өгсөн юм. Тэгсэн ч ийнхүү оргил ачааллын үед дэм болж чадахгүй, тодорхойгүй хугацаагаар царцчихлаа.
Бөөрөлжүүтийн ЦС дээр яг юу болсон нь анхаарал татаад эхэллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гудамжны чепак компани горимын �##�дагд�##� гаргасан. Томоохон компанаар ажил хийлгэж байхыг сануулсан дохио. Тэгсэн чинь Чойжилсүрэн үхээр бүүр цахилгаан станц ч барьж үзээгүй Кампучи компанид ТТ цахилгаан станцын ажлыг өгөх гээд үхэн хатан зүтгээд байгаа. Шун�##�ын ДЭВ минь сургамж ав
Синстийл нь тэгээд л үасаагүй юмаа засч байгаа мэт мэдээлэл өгөхгүй байлгүй дээ. Гэхдээ Баясг�##�ан ч онцгүй л хүн харагддаг
Наад Баясг�##�ан гэдэг хялар хужаа чинь тэрийгээ мэднэ л дээ нутгийнхантайгаа нийлчээл.
Оргил ача�##�лын үед цахилгаан станцууд ача�##�лаа дийлэхээ болиод ирэхээр Оросоос гуйх хэрэгтэй болно!! Тэгүүлэх л гэж ийм арга саам хийж байгаа биз???
Туузан дамжуулга дээр гэмтэл гарсан бол засах нь хэдэн цагийн л ажил. Энд өөр юм байна аа. Бараг л үнэ хөлсөн дээрээ тохироогүй болов уу даа. Ер нь цахилгааны үнэ нэмээд улам доголдоод байдаг чинь юу гэсэн үг вэ. Ахиад нэмнэ гэсэн л үг байх даа. Хятадуудаар Бага Нуурт бариулах гэсэн 600 Мвт-ын ЦС-ыг анх хэн зогсоосон юм бэ. Даваасүрэн гишүүн биз дээ.
Наад хялар чинь юуч хийх гар шүү
Хогийн хулгайч....кккк...
Ха ха үндэсний гэх тодотголтой өлөн луйварчид үнэнхүү даам гэж.
Osluudaa zohion baiguulsan syrag bh yum tiim bh uu
Bayasgalangaas bolj irged hohirch bna
Данх тэргүүтэй коммунистууд орон нутгийн сонгуульд ялах гэж ашигл�##�танд оруулсан пиараар сонгогчидийг хуурсан Коммунистууд үнэнд гүйцэгдэж ирэнгүүт наргүй с�##�хигүйгээс болж цахилгаан тасарсан хуцсан Одоо г�##� гарсан хуцаж байна
Улс оронд , нэн ялангуяа эрчим хүчний асууд�##�тай манай улсад маш хэрэгтэй чух�##� төсөл юм . Бөөрөлжүүт цахилгаан станц ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ гээд нилээн сенсацитай мэдээ мэдээлэл гарч эхэлсэн хүн бүр мэднэ . Гэсэн ч ард түмэн төдийлэн газар дээр нь очиж үзээгүй болохоор бүгд сайхан бүтээн байгуул�##�т болж дээ мундаг гэж ард түмний нэгэн адил бодож явлаа гэсэн саяхан бөөрөлжүүтийн станцыг зорьж газар дээр очлоо . 32км сайжруулсан зам тавьсан юм байна гэхдээ жижиг машин явахад там болчихсон үнэхээр явахад хэцүү нүүрс зөөж буй том машинууд явж л байна хөөрхий дугуй энэ тэр хагарсан бололтой энд тэнд зогссон харагдаж байсан . Ингээд явсаар Бөөрөлжүүтийн станц дээр очоод мэл гайхах цэл хөхрөх 2зэрэгцэн юу барьж байгаа юм бол доо гэсэн бодол ний нуугуй төрсөн . Мега төсөл гэхэд арай ч дээ барилгын чанар муу энгийн хүн харахад л өө ямар муу матери�##�аар бариулдаг юм бэ ? Гэж хэлмээр байна гадна сэндвич энэ тэр нь г�##� гарсан хэсэг хэв хэвээрээ засах ямарч шинж бхгүй байгааг харагдаж байна лээ , мөн тэнд зөвхөн хэдэн хятадууд л ажиллаж байна лээ . Хог шороондоо дарагдсан хэцүүхэн газар байна лээ . Манайхан мөнгө өгөхдөө ирээдүйгээ харсан ядаж л 20,30жилийн насжилттай урсг�##� зардлаа хэмнэх, чанартай юм хийлгэж сурмаар юм даа. Арай их л мөнгөний хөрөнгө оруул�##�т хийсэн дээ , нийслэлээс 300 тэрбум төгрөгний хөрөнгө оруул�##�т хийлээ , энэ жилийн эрчим хүчний асууд�##� шийдэгдэж байна гээд яриад зогсож байсан Нямбаатар дарга нүдэнд харагдлаа . Улаанбаатарынхан утаатай хажууд нь тог тасраад нилээн хүндхэн өвлийг үзэхнээ дээ , гэтэл өнөөдөр тогоо нийлүүлж чадахгүй худ�##� үнэн ярьж суугаа төсөл хэрэгжүүлэгч БОДЬ ГРУПП , цэцэнс майнинг энержи ХХК -ний хүмүүс монгол улсаа хойч үеээ, үр хүүхдүүдээ гэх сэтгэл их л хомс бололтой санагдлаа.
Арай арай