Гэмт хэргийн улмаас энэ онд 38 мянган хүн хохирч, 529 хүн амиа алдав
Бидний амьдарч буй орчинд ил, далд хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар л гэхэд Монгол Улсад 40 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж 38 мянган хүн хохирч, 529 хүн амиа алдаж, 545 тэрбум төгрөгийн хохирлыг амсаад байна.
Дээрх тоо бол зөрчил бус цэвэр гэмт хэргийн бүртгэл юм. Нийт гэмт хэргийг тайлант хоногт хуваан үзэхэд Манай улсад өдөрт дунджаар 120 хэрэг үйлдэгддэг гэсэн тооцоолол гарч байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм.
Иймд бид гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс эхний 11 сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн хэрэг, үйлдэгдсэн газар, хэрэг үйлдсэн цаг хугацаа, хохирол зэрэг агуулгаар багц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг болон хохирлын хэмжээг аймаг, дүүргээр харьцуулсан график
- Дархан-Уул аймагт 948 хэрэг бүртгэгдсэн буюу хамгийн их хэрэг бүртгэгдэж, үүнийг дагаад хохирлын хэмжээ хамгийн их буюу 9.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
- Харин нийслэлийн есөн дүүргээр харьцуулан харахад Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 7982 хэрэг бүртгэгдэж 90.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
-Гэр, орон сууц болон гудамж талбайд хамгийн олон хэрэг үйлдэгдсэн. Харин гэмт этгээдүүдийн 56 хувь нь ажилгүй хүмүүс эзэлж байна-
Долоо хоногийн гарагуудаас хамгийн их буюу 6194 гэмт хэрэг Лхагва гарагт бүртгэгдсэн байна. Хэрэг үйлдэгдсэн цагийн хувьд 06.00-14.00 хооронд 14292 хэрэг үйлдэгдсэн гэх тоон мэдээлэл байна.
Харин хэрэг үйлдэгдсэн газрын тухайд гэр, орон сууц болон гудамж талбайд нийт гэмт хэргийн дийлэнх нь үйлдэгджээ.Тодруулбал,
- гэр орон сууцад нийт гэмт хэргийн 30 хувь буюу 11,941 хэрэг бүртгэгдсэн
- Харин гудамж талбайд нийт гэмт хэргийн 20 хувь буюу 8,228 хэрэг гарсан байна.
Эхний 11 сарын хугацаанд 24 мянга гаруй хүн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд нас хүйс, нийгмийн байдал, боловсролын хувьд
- 18-24 насныхан хамгийн их буюу нийт гэмт хэрэг үйлдэгсэдийн 30 хувийг /7,317/ эзэлж байна.
- Харин гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг нийгмийн байдлаас авч үзэхэд нийт гэмт этгээдүүдийн 56 хувь буюу 13762 нь ажилгүй хүмүүс хэрэг үйлдсэн гэх тоон мэдээлэл байна.
- Хүйсийн хувьд гэмт этгээдүүдийн 21 хувь буюу 5334 нь эмэгтэй хүмүүс эзэлж байна.
- Боловсролын хувьд нийт гэмт этгээдүүдийн 59 хувь буюу 14,341 нь бүрэн дунд боловсролтой.
Эхний 11 сарын хугацаанд 38 мянга орчим хүн гэмт хэргийн хохирогч болсон байна. Нас, хүйс, нийгмийн байдлаар нь задлавал,
- Хамгийн их хэргийн хохирогч болсон насны бүлэг 35-39 насныхан. Нийт хохирогчдын 16 хувь буюу 6,224 иргэн.
- Хүйсийн хувьд нийт хохирогчдын 47 хувь буюу 17974 нь эмэгтэй.
- Харин нийгмийн байдлын хувьд нийт хохирогчдын 28 хувь буюу 10758 нь ажилгүй хүмүүс эзэлж байна.
-Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 76 хүн амины хэрэг гарчээ-
Хамгийн өндөр ялтай буюу Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад багтах хүн амины хэргийн гаралтын эхний 11 сарын тоон мэдээллийг инфографикаар дүрслэн харуулж байна.
- Сүхбаатар аймагт Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах хүний амь насыг хөнөөсөн хэрэг хамгийн олон бүртгэгдсэн буюу 53 хэрэг
- Нийслэл дэх есөн дүүргээр харьцуулахад Баянзүрх, Баянгол дүүрэгт дээрх зүйл заалтад хамаарах хэрэг хамгийн олон буюу 73-76 хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт үйлдэгдсэн байдаг
Хэргийг эргэн сануулахад
Хүний амь насыг хөнөөж, нуусан хэрэг нийслэлд гарсныг зургаадугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн байна. Алба хаагчид дуудлагын дагуу очиход эмэгтэйн цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байжээ. Амь хохирогчийн цогцос удсан байдалтай байсан тул хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг хэргийн газраас цуглуулж, шалгах ажиллагааг явуулсан.
Улмаар 32 настай З гэх эмэгтэйн цогцос болохыг тогтоож 2024 оны зургаадугаар сарын 8-9-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 20 настай Д-ийн гарт, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд 32 настай эмэгтэй З амиа алдсаныг тогтоосон юм. Дээрхээс харахад амиа алдсан З-ийн цогцос шүүгээндээ 12 хоносны дараа олсон гэсэн үг.
Үүнээс гадна зургаадугаар сарын 21-ны өдөр 16 настай Ш-ийн амь насыг хохироосон байна. Эхний хэргийн хохирогчийн цогцсыг олсон буюу сүүлийн хэргийн хохирогчийн амиа алдсан өдөр зургаадугаар сарын 21 болж таарлаа.
Хэргийг тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг хохироосон.
Тодруулбал, тухайн этгээд охиныг хөнөөхдөө гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож, жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийг газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалтыг эхлүүлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр, 20 настай Д гэгч нь өөрийгөө эмэгтэйчүүдэд маш их мөнгөтэй гэх сэтгэгдэл төрүүлж, урхидан, наргиж цэнгэдэг бөгөөд 16 настай охины амийг хөнөөхдөө дөрвөн эмэгтэй найзыг нь авч явж, хамт байжээ. Гэвч цагдаагийн байгууллагад "Манай найзууд нэгнээ боогоод амь насыг нь хохироочихлоо" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
"Ш-ийг гадаа явж байхад нь утсыг нь авч тухайн хэрэг болсон байр руу зугтан орсон. Ингээд охин хэсэг хугацааны дараа араас нь ороод эргэж гарч ирээгүй. Утсаа авах гэж араас нь яваад эрсдэлд орсон болов уу" хэмээн таамаглаж байгаа талаараа хохирогчийн ойр дотны хүмүүс мэдээлэл өгсөн байдаг.
Тухайн хэргийг үйлдсэн 20 настай эрэгтэй "Д" гэгч этгээдэд хамаарах хэрэг одоогоор шүүхээр эцэслэн шийдвэр гараагүй прокурорын байгууллагад шилжсэн гэхээс өөр мэдээлэл байхгүй байна.
Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтыг тодруулбал
Хүний халдашгүй байдлын эсрэг 11.1-11.7 дугаар заалтад багтах хэрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг эсрэг 12.1-12.6 дугаар зүйл заалтад хамаарах хэрэг аймаг, нийслэлийн дүүргүүдээр харьцуулсан байдлаар инфографик мэдээлэл хүргэж байна.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 11.1-11.7 дугаар заалтад хамаарах гэмт хэрэг манай улсад нийт 8,206 бүртгэгдсэн байна. Хамгийн их буюу 969 хэрэг Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.
- Харин хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг эсрэг 12.1-12.6 дугаар зүйл заалтад хамаарах хэрэг 735 бүртгэгдсэн байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 120 хэрэг бүртгэгдсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амийг амиар соль
Цаазын ялыг эргүү хүүр �##�га болгосон учир амь хөнөөсөн амьд хүүрийг насаар нь чангад.хорь
Арай арай, ямар дайнтай улс биш дээ!!!!!!!!!!!!