Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Гурван гишүүний бүрэн эрх "ганхлаа": Д.Цогтбаатарыг эгүүлэн татвал Архангай, Баянхонгор, Өвөрхангайд НӨХӨН СОНГУУЛЬ явуулна

УИХ-аар энэ долоо хоногт шинэчилж өргөн барьсан 2025 оны улсын төсвийг эцэслэн батлав. Мөн улс төрийн намуудын шинэ хуульд нийцүүлсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025.12.31 болгож сунгалаа.

Хамгийн чухал нь, Улсын дээд шүүхээр Хөгжлийн банкны хэргийг хянан хэлэлцэв.

Ингэснээр өнөөгийн парламентад суугаа гурван ч гишүүний бүрэн эрх ганхах эрсдэлд орчихлоо.

Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Найдалаа
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар юм.

Н.Алтанхуягийг дахиж шүүнэ

Н.Алтанхуяг гишүүний хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээр цагаадсан. Гэвч Дээд шүүх тус шийдвэрийг буцааж, хүчингүй болгов.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт холбогдсон. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-ийн 3 буюу “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” зүйл ангиар яллагдагчаар татагдаад байв.

Харин дээр дурдсанчлан, түүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёулаа цагаатгаж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг дахин хэлэлцээд, Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг буцаалаа.

Улмаар түүнийг дахин шалгах болов.

Даваагийн Цогтбаатарыг гэм буруутайд тооцлоо

Дараагийн гишүүн нь Даваагийн Цогтбаатар. Тэрбээр “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү юм. Хөгжлийн банканд хэлтсийн захирлаар ажиллаж байсан.

Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэгт үйлдсэнд тооцон Анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Давж заалдах шатанд ч ижил дүгнэсэн бөгөөд хяналтын шатаар хэрэг бүрэн шийдвэрлэгдээгүй тул УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой байжээ.

Харин УДШ хуралдаад, түүнийг гэм буруутайд тооцсон дээрх шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзсэн байна. Ийнхүү Д.Цогтбаатар нь “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүх эцэслэн тогтоочихлоо.

Б.Найдалаагийн хэргийн мөн дахин хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа ч мөн Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэх болов.

Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. Энэ үедээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн хэргээр яллагдагчаар татагдан, шүүгдсэн.

Анхан шатны шүүхийн хувьд ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнд Б.Найдалаа ч хамрагдсан. Харин Давж заалдах шатанд эсрэгээр шийдээд байв.

Тэгвэл, УДШ-ээс Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Б.Найдалаад болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг дахин хэлэлцэхээр болчихлоо. Тэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн адил Хөгжлийн банкны хэргээр дахиж шүүгдэнэ.

Парламентад нөхөн сонгууль болох нөхцөл үүсчихлээ

Ямар үед УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө эгүүлэн татдаг вэ? УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан байгаа.

Өөрөөр хэлбэл, шүүхээр гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон л бол эгүүлэн татах нөхцөл үүснэ. Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай.

9.1.5 дахь заалтаар бол гишүүд саналаа ил хураадаг.

Тэгэхээр, одоогийн байдлаар Даваагийн Цогтбаатар дээрх заалтад хамрагдаж байна. Иймд түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэзээ оруулж ирж хэлэлцэхээс л бүх зүйл хамаарах нь.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарт холбогдох шүүх хурал хэзээ товлогдож, хэрхэн шийдвэрлэгдэхээс дараагийн үйл явц хамаарах юм.

Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгадаг хуулийн заалт ч байгаа. Эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл Улсын ерөниий прокурор гаргаж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцдэг. Гэхдээ энэ нөхөн сонгууль болох нөхцөл үүсгэхгүй буюу эгүүлэн татаж буйгаас өөр ойлголт юм.

Д.Цогтбаатарыг эгүүлэн татвал Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт сул суудал гарна

Д.Цогтбаатарын хувьд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж, сонгогдсон.

Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс. Б.Найдалаагийн тухайд ХҮН намын жагсаалтын тавт бичигдэж, сонгогдсон юм.

Үүнээс харахад Д.Цогтбаатарыг эгүүлэн татвал Архангай, Өвөрхангай, Баянхонгорын тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл шууд үүснэ. Харин Н.Алтанхуягийн хэрэг парламентын бүрэн эрхийн хугацаанд “Гэм буруутай” гэж шийдэгдвэл, эгүүлэн татагдаж, СХД-т суудал гарна. Б.Найдалаа жагсаалтаас учир нөхөн сонгууль явагдахгүй юм.

Ер 2025 онд УИХ-ын нөхөн сонгууль явуулна гэж хэдийнэ хөшигний ард яригдаад эхэлсэн. Д.Цогтбаатарын суларсан тойрогт ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатар нэр дэвших өндөр магадлалтай. Харин Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болно гэдэг шалтгаанаар АН-ынхан зохион байгуулалттай ажиллаад эхэлчихлээ гэж мэдээлцгээж байна.

Одоо Даваагийн Цогтбаатарыг хэзээ эгүүлэн татах вэ гэдгээс ирэх жилийн томоохон улс төр өрнөж эхлэх нь.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 14, 2024 10:13

БАНКНЫ ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ ГЭДЭГ АЛБАН ТУШААЛ БАС БАЙДАГ ЮМ УУ? ИЙМ Л БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД ӨӨРСДИЙГӨӨ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БОДЧИХООД ТҮҮНДЭЭ ИТГЭЭД ЯВААД БАЙНА.МӨНХЭРДЭНЭ ШОРОНГООС ДҮҮГЭЭ ЭРГЭНГЭЭ ЛАЙВ ХИЙЖ ДЭЭ.АЛТАНТУЯА ШОРОНД ХӨГШИДНӨӨ ГЭХДЭЭ ЯВЧИХААД ИРДЭЭ НАЙДАЛМАА ЧИ БАЙГАЛМАА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НЭРЛЭЭД ХЭДЭН ЭЭЛЖИЙН ЛЭЭВЧИГ ПЛАТЬЕ БЭЛДЭЭД АВЧИХ ТЭРНИЙГЭЭ ӨМСӨӨД НЭГ ГАРЫХ НЬ ЭХНЭР БОЛЧИХ ЦОГОО ЗАЛУУ БОЛОХООР БАС НЭГ ХУЛГАРЫН ЭХНЭР БОЛОХ НЬ БААРАГГҮЙ ЗА ТА ХОЁР САЙН ЭЗЭГТЭЙ БОЛООРОЙ

Зочин
Зочин
12 сар 14, 2024 10:14

Цогтбаатрын асууд�##� ингээд шүүхийн эцсийн шатанд эцэслэгдээд шийдвэрлэгдсэн юм байна. Тэгэхээр хуулийн дагуу л бүх зүйл цаашид өрнөх нь тодорхой болжээ.

zochin
zochin
12 сар 14, 2024 10:24

энэ 3с өөр хулгайч байддаггүй юм уу. 1 их шудрагадаа биш ирээдүйд замд хөндөлдөх магадл�##�тай учраас �######�уулж байна нөгөө Н.Энхбаяр шиг

Зочин
Зочин
12 сар 14, 2024 10:28

Бүгд хулгайчууд байдаг юм бна.

Зочин
Зочин
12 сар 14, 2024 11:25

Ай хөөрхий.1.схд нямдаагийн хүрэлбаатар юмуу анужин, жарг�##�маа 2.архангай өвөрхангай баянхонгорт занданшатар гишүүн болох замаа засаж дээ.

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:22
Reply to  Зочин

Унасан гишүүдийг дахиж дэвшүүлэхгүй ээ

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:26

За тэгвэл Мөнхэрдэнэ хэдэн жил шоронгоос лайв хийх нь дээ

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:37

Царцаачин гацаа Чойжилсүрэнг хамгийн түрүүнд �######�уулах хэрэгтэй иргэд ээ...Дэлгэрсайхан гэж бас нэг Олигархи байна. Эд нарыгаа эхлээд төт

Зочин
Зочин
12 сар 14, 2024 13:45

Нөхөн сонгууль хийхгүй.Жагса�##�тын дараагийн хүн нь орж ирэх хуультай

Зочин
Зочин
12 сар 14, 2024 19:56

Хөе 3 шатны шүүхийн шүүгчидээ наад хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бүх хүмүүст доод т�##� нь 3 жилийн хорих ял өгөөчээ. Тэгж байж ард түмэн та нарыг шударга шүүлээ гэж үзнээ.

Зочин
Зочин
12 сар 14, 2024 21:46

ЖАВХЛАНГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛ

Зочин
Зочин
12 сар 15, 2024 21:43

МАН.ыхан чинь хөгжлийн банкыг дампууруулсан шүү. Энхийн цагаан тагтаа бишээ хамгийн өндөр зээлтэй харилцагч нар бүгд МАН

Зочин
Зочин
12 сар 16, 2024 17:21

Энэ Алтанхуяг гишүүн болоод шүүх эхэлнэ дуусахад шийдээгүй байна буянтай ч юм шиг сонин гар юм даа. одоо ерөнхийлөгч болно гээд ёстой мэдэхгүй юм даа

Зочин
Зочин
12 сар 17, 2024 00:22

МАН-д хулгайч байхгүй юм уу? АН-ын 2, ХҮН-ийн 1 гишүүнийг �######�уулж өөрийнхөө хулгайч нарыг оруулж ирэх нь үү???

БГД - ж зочин
БГД - ж зочин
12 сар 17, 2024 00:47

Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвших хүмүүсээ яаж суд�##�ж сонголтод оруулсан бэ? Ямар хариуцлагагүй хян�##�тгүй ажилладаг юм суд�##�ж хянан нэр дэвшилтэд оруулсан хүмүүст хариуцлага тооцох!!!

Бат инженер
Бат инженер
12 сар 17, 2024 09:25

Бас АН-аас нэг хүн чирчихэж ээ. Ганц коммунист муухай харагдах юм байх л даа.

Холбоотой мэдээ

Back to top button