Нийгэм мэдээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтлээ

Говьсүмбэр аймагт өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр автомашин осолдож хоёр хүн амиа алдаж нэг иргэн хүнд гэмтсэн байна.

Энэ талаар ОБЕГ "Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож хоёр хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн осол гарлаа.

Ослын дуудлага өчигдөр 02:15 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-30 маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан 34-35 насны хоёр хүн амиа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хол, ойрын замд гарахдаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна" гэсэн мэдээллийг өглөө.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

СОГТУУ ГАЛЗУУ ЯВСАН УУ? МОНГОЛЧУУД АВТО ОСЛООР ҮХЭЭД ДУУСЛАА ПЯЗДА

Харилцагч
Харилцагч

Жолооч нар яагаад хүн алаад бдаг юм бол доо. болгоомжтой дүрэм журмаа баримтлаж явж яаддаггүй юм болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button