Эдийн засгийн мэдээ
Биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 25 сая тонныг давав
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжжээ. БНХАУ-ын "Ганцмод боомт" хүргэж өгөх нөхцөлөөр арилжсан байна.
Тус арилжаанд гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.
Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.0 сая тонн нүүрс борлуулаад байгаа аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.