УОК: Онцгой комиссын шуурхай штаб агаарын бохирдолд 24 цагаар хяналт тавина

УОК-ын ээлжит хуралдаанаар /2024.12.17/ агаар орчны бохирдол болон түүнтэй холбоотой асуудлын талаарх шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын дарга Т.Баярхүү, "Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабыг байгуулж 24 цагаар тогтмол хяналт тавьж ажиллуулахаар боллоо. Мөн өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад өмнө нь агаарын бохирдлын асуудлыг хариуцаж байсан үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах үүргийг өгсөн. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн дүрэм, журмыг мөрдүүлэх, салбар дундын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,500 орчим төрийн албан хаагч айл өрхүүдээр явж, галын аюулгүй байдлын хангуулах агаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгаа" гэлээ.
Энэхүү хурлын үеэр Тавантолгой түлш компанийн технологич Д.Өлзийбат мэдээлэл өглөө. Тэрбээр, "Тавантолгой зам 2019 оноос хойш ухаа худаг дээрх уурхайгаас мидлинг авч ашигладаг. Өнөөдрийн хурлаар хэрэглэсэн мидлинг болон нийлүүлэлтийн талаар танилцууллаа. Тэгэхээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд огт солигдож, өөрчлөгдөөгүй. 2022 оноос эхлэн тавантолгой түлшийн бүх үйлдвэр стандартын дагуу ажиллаж байна. Нэг жилд манай үйлдвэр 520 мянгаас 560 мянга хүртэлх шахмал түлш үйлдвэрлэхээр ажилладаг. Яг үүнтэй уялдаж манай борлуулалт хийгддэг. Тэгэхээр сүүлийн таван жилийн борлуулалт 520 мянгаас 540 мянга хүртэл хийгдэж байна. Анх 2019 онд шахмал түлшний стандарт батлагдсан. Тухайн үед шахмал түлшний стандартын чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. Тэр үед гарч байсан тоо өөрчлөгдөж 2022 онд чийгийн агууламж зургаан хувь хүртэл бууруулсан. Үнслэгийн агууламж 27-29 болж өөрчлөгдсөн. Энержи ресурс мидлингээ гэрээний хүрээнд үнэгүй өгч байгаа" гэв.
Мөн Нийслэлийн орлогч А.Амартүвшин хурлын үеэр "Дэд төв төслийн хүрээнд айлуудыг орон сууцжуулна. Энэ ажлыг дэс дараатай хичснээр улаанбаатарт тулгараад байгаа дахин. Нэг дэд төв дээр 250-300 айлыг холбох боломжтой. Эхний ээлжид 25 мянгаас 100 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ гэсэн том амбицтай байна. Нүүрсний татаасыг хий рүү шилжүүлнэ. Манай улсад 95 мянган хүн монгол гэрт 105 мянга нь орон сууцанд 95 мянган айлын 70 гаруй хувь нь эвдэрсэн зуухтай байна. Иймээс давхар шаталттай зуухыг айл өрхүүдэд өгөхөөр ажиллаж байна. Дээрээс нь настай хүмүүс угаар хэмжигчийг хадганд ороож, хадгалчихаад хэрэглэхгүй байна. Зарим айл нь тогны үнэ өндөр гарна гээд хэрэглэхгүй байна. Үнэндээ угаар хэмжигч нь сардаа 500 төгрөг л гарна. Ийм байхад угаар хэмжигчээ хэрэглэхгүй байгаа айлууд болон дахин төлөвлөлтөд хамрагдаагүй айлуудыг хйин түлшинд шилжүүлнэ" гэлээ.
Б.НОМТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утаагүй болгоно гэж юм яриагүй байна
Ардын намынханд зөвлөгөө өгөхөөс дөө! Псда гэж, Дүүрэг хороодоор судалгаа явуулж сайн исгэрдэг, шүгэлддэг хүмүүсийг цуглуулан улсаас цалин өгж яг утааны оргил цагаар исгэрэх шүгэлдэх зэргээр салхи хөгжөөн, салхи үүсгүүлэх хэрэгтэй!
Гэр хорооллоо орон сууцжуулана гэж газрыг нь авч сууц өгнө гэж хошгоруулаж байхаар гудамжийг нь цэгцлээд дулаан бохир цэвэр усны шугам тавих арга хэмжээ авалдаа хийж болохгүй биш хийе гэсэн сэтгэлгүй байна
Хэдэн барилын компани ивээн тэтгэх зорилго агуулсан ажил хийж байгаа шүүдээ шугамыг хашааны нь үүдэнд холболт хийх боломж той болгоод тодорхой зээл өгөөд гэртээ оруул гэх юм бол ард иргэд дуртай оролцоно гэж бодох юм
Хяналтыг бол иргэд мэдээлэлд үндэслэн тавьчихаж чадна. Бохирдлыг бууруулах л хэрэгтэй бна
Тэгээд яах юм ? Утаа ихсэхээр яах вэ ? Иргэдийг нүүлгэн шилжүүлэх үү ?
Шинжилгээний дүнгээ худлаа бууруулаад тавьчихна утаа байхгүй байнаа л гээд байна асуудалгүй
Хянаад яг яахийн?
Зөвхөн өрх гэрүүдээс гадна хувийн жижиг үйлдвэр албан газар, түүний харуул манаанд гарч байгаа манаачийн пүтка, жижиг худалдааны газруудын түлж байгаа түлшийг шалгах хэрэгтэй. Маш муухай хар утаа олгойдуулсан газрууд холоос харагддаг шүү.
Юугы нь шалгаад бгаа юм шал худал цаг хожсон арга бна шахмал түлшээ болиоч
24 цагаар хяналт тавиад хараад ширтээд байвал утаа арилчих юм байхдаа? Утаанд хяналт тавина гэж үхсэн ацаа яриад байгаан болоо?
Хяналт тавиад яах юм,хэдэн тоо л хэлнэ биз.ёр нь онцгой байдал зарлалаа гээд утаа багасах уу???гоё жүжиг тоглох юмаа,энэ нянбагаатар!!!