Нийгэм мэдээ

БЗД-ийн нийт 12 хороонд тог тасалж, засвар хийнэ

Баянзүрх дүүргийн нийт 12 хорооны цахилгааны шугамд гэмтэл гарчээ. Иймд өнөөдөр тус хороонд 13.00-16.00 цагийн хооронд эрчим хүч хязгаарлана гэдгийг урьдчилан сануулсан байна.

Тодруулбал, БЗД-ийн доор дурдсан 12 хороонд өнөөдөр эрчим хүч тасалж, цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлана хэмээн УБЦТС-аас мэдээлжээ.

Үүнд тус дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороо хамаарна.

УБЦТС-аас мэдээлснээр Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал хамгийн сүүлд энэ сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button