УЛС ТӨР

Ж.Чинбүрэн: Битгий хээв нэг "Түлш стандарт хангадаг" гэж яриад бай

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор агаарын бохирдол, "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,

"Ингэж яриад л байвал бүтэхгүй ээ. Стандартын дагуу хийж байна л гэж байна. Ийм муу стандарт баталчихсан юм уу. Амьсгалж байгаа агаараа хар л даа. Түүхий нүүрснээсээ саллаа. 2019-2020 онд аятайхан болсон шүү дээ. Хээв нэг стандарт дажгүй гэж яриад байх юм. 70 мянган хүн гарын үсэг зурж, сонсгол хийе гэчихсэн байна. Олон түмний бөгөөд таны өөрийн чинь ч эрүүл мэнд шүү. Надад өөрийн хийсэн судалгаа байна. Дөрвөн элэгний хавдартай хүн тутмын нэг нь утаанаас болж байна гэдгийг баталсан. Яаж амнаас чинь стандартын дагуу гэдэг үг гарч байна вэ. Яагаад энэ утаандаа ШУА-ыг хамруулаад судалгаа хийж болдоггүй юм. Сая утааг нь олон улсын лабораторид өгсөн гэж байна, зөв. Арай дэндлээ. НЭМГ-ын дарга сууж байна. Утаатай холбоотой эрүүл мэндийн ямар асуудлууд гарч байна, хэлж өг. Би хүртэл ханиалгаад салахгүй байна. Яагаад хагас коксжуулсан нүүрс ашиглах боломжгүй болсон, хэн шийдвэр гаргасан. Үүнийг хэлж өг. Сурталчилгааны материал гэдэгт хэдэн төгрөг үрсэн бэ?" гэлээ.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган хариулахдаа,

"Санал бүрэн нэгдэж байна. Агаарын бохирдлын улмаас эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөний тухайд Монголын болон олон улсын судалгаанууд хийгдсэн. Хамгийн сүүлд БОУАӨЯ, ЭМЯ хамтарч судалсан. Үүнд дотоод, гадаад орчны бохирдлын шууд болон дам нөлөөгөөрх нам баралт тооцсон. Албажиж эцэслэгдээгүй байна. НЭМГ-ын чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа судалгаагаар хэлье. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл түргэн тусламж, өрхийн эмнэлэгт угаарын хийн хордлогын 1988 тохиолдол бүртгэгдсэн. 38 нь нас барсан. Цаг гаруйн өмнө 39 дэх нь бүртгэгдсэн байна. Агаарын бохирдлын нөлөөллийг нийгмийн эрүүл мэндийн төв голлож зарим судалгааг хийсэн. Ургийн өсөлт багассан гэдэг дүн гарсан. Аутизм таван жилийн өмнө 30 байсан бол 1772 болсон. Гэхдээ энэ илрүүлэг сайжирсантай холбоотой байх" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нэмж,

"2019 онтой харьцуулахад утаа их байгаа. 2019 онд бүртгэлтэй машин 561 мянга байсан. Өнөөдөр 804 мянга гаруй болсон. Үүн дээр 35 мянган орон нутгийн машин явсан. Хоёрт, ТТТ үйлдвэрлэлийн нүүрсний тоон хэмжээг харахад 2019 онд 380 мянган тонн байсан. Энэ жил 560 мянган тонныг үйлдвэрлээд явж байна. Дээр нь нэмээд 15-20 мянган айл жилд орон нутгаас шилжиж орж ирдэг. Шилжилт хөдөлгөөн нэмэгдээд явж байгаа. Сурталчилгааны материалын тухайд 60 мянган ширхгийг 18 сая төгрөгөөр хэвлэсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тодруулж асуухдаа,

"Утаанаас бултахгүй ээ. Машин руу түлхэх хэрэггүй. Хавар, зун ингэж угаартдаггүй шүү дээ. Тэгэхээр муужруулсан түлшний тухай л яриад байна. Барьцалдуулагчийг нууцлалд авсан гэдэг үнэн үү. Үүнийг асууя" гэлээ.

 "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат,

"Барьцалдуулагч бодисыг нууцлалд аваагүй" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чинбүрэн олигтой хүн биш дээ.

Иргэн
Иргэн

ОЮУНХОРОЛ АВГАЙГ АЦАРЧ ЯЛ ТУЛГА ТЭР МУУ ПИЗДА ЭМГЭН БАРЬЦАЛДУУЛАГЧ ШАХАЖ БАЙГАА 52 ТЭРБУМЫГ ЗАЛГИСАН ШҮҮ

Иргэн
Иргэн

БИ 30 ГАРАНХАН НАСНЫ ЗАЛУУ БООВ БОСОХОО БОЛИЛЛОО ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГТ ОЧТОЛ УТААНЫХ ГЭНЭ ЁСТОЙ ГОМДОЛТОЙ БАЙНА БООВОО БОСТОЛ ТЭМЦЭНЭ ДЭЭ

Зочин
Зочин

Чинбүрэн энд Амартүвшинг загнаад л. Хүрэлсүх тэнд засгийн газрыг загнаад л. Ха ха. Хүрэлсүхийн бизнес нь байхгүй юу. Хулгайчууд биесээ жийлцэж, тангаралцаж байна. Хөгжилтэй шүү. Яг үнэн чанартаа улсыг, ард түмнийг бодож буй юм юу ч байхгүй. Худлаа дүр эсгээд л, цаанаа хоолоо л булаацалдаад байна. Ард иргэдийг шулж, төсвийг цавчиж гаргадаг хоол.

Холбоотой мэдээ

Back to top button