Нийгэм мэдээ

Боловсролын сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг 7 хоног хорино

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ээс Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ.

Сануулахад, А.Отгонбаатар нь 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас мэдээлэл хийх үеэр П.Наранбаяр руу өндөг шидсэн.

Уг үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар дээрх шийдвэрийг гаргалаа.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл

  • Олон нийтийн газарт, эсхүл орон байранд /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
  • хэрүүл маргаан үүсгэж;
  • бусдыг өдөөн хатгаж;
  • бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • олон нийтийг үл хүндэтгэж;
  • үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр нам гээд бгаа нэрий нь УДШ хасаад хаячаач, наад хачин шаар чинь тэгээ л будаа ш дээ !

Цэнд
Цэнд

Хоолойг нь боож зодолдсон нүдний шилтэй сэгсгэр нөхрийг яах юм.

Холбоотой мэдээ

Back to top button