УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Сайнзоригийнхыг урдаа гаргаж унагаад, Л.Энх-Амгалангийнхыг батлах логик

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслийг /линк/ 2024.12.18-нд өргөн барьсан.

Тус хуулийн төсөлд, "Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй" гэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2024.12.23/ эл хуулийн төслөө эгүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэд "Хуулийн төслөө олон нийтэд илүү сайн таниулж, өргөн хүрээний хэлэлцүүлэг хийнэ. Мохохгүй" гэсэн тайлбар хийв.

Харин 2024.12.19-нд Л.Энх-Амгалан сайдын өргөн мэдүүлсэн ижилхэн агуулгатай хуулийн төслийг пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх нь.

Яагаад ганцхан өдрийн зайтай ижилхэн агуулгатай хуулийн төсөл өргөн барив, нэгтгэж болоогүй юу гэдэг асуулт эхнээсээ хөвөрсөн.

Учир зангилаа нь өнөөдөр тайлагдаж байна. Тодруулбал, Засгийн газрын зүгээс 14 мега төсөл хэрэгжүүлэхэд хүний нөөцгүй, ажиллах хүчний хомсдол гэдэг зүйлтэй нүүр тулаад байгаа нь бодит үнэн. Иймд гадаадаас ажиллах хүч авах хуулийн төслөө УИХ-ын чуулганаар шуурхай гэгч нь оруулах гэж буй. Ингэхдээ "квот тогтоохгүй" гэдэг галт дагуулах үгтэй төслөө тасдаад УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарт бариулаад явуулчихжээ. Тактик ёсоор тэдний өргөн барьсан төсөл илүү их "гал" авав. Ингээд "гал"-ыг намжаахаар эгүүлэн татуулж, нөгөөхийг нь явуулах логик юм.

Тэгэхээр Засгийн газраас буюу Л.Энх-Амгалан гишүүний өргөн барьсан,

  • Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж, чөлөөлнө.
  • ЗГ-ын шугамаар зээл, буцалтгүй тусламжийн хүрээний ашигт малтмал, газрын тосны салбарт гадаад ажилтан ажилуулбал ЗГ ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлнө.
  • "Ажил олгогч ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй" гэх агуулгатай 23.4 дэх заалтыг хасах зэрэг агуулгуудыг тусгасан хуулийн төслийг батлуулахаар явуулах нь ээ.

Энэ тухай өнөөдөр өглөө хүргэсэн Л.Энх-Амгалан, П.Сайнзориг нар агуулга нь давхцсан “галтай” хуулиудаа нэгтгэх үү гэсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та нар тэнэгтэлгүй нийлээд ард түмнийхээ төлөө ажил!!!

Зочин
Зочин

Мохохгүй ч гэх шиг тэнэгтэх юс

Ахмад настан
Ахмад настан

Энэ монголчуудаа ажиллуулаачээ. олигтой цалин өгвөл зах дээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа, гадаадруу яваад байгаа залуус бүгд л ажиллана шдээ. Гадаадынхныг оруулж цалин өгөөд нэгд хүн цөөтэй монголын үндэсний аюулгүй байдал, цус холтигдох гээд аяултай. Нөгөөтэйгүүр Монгол хүний авсан цалин Монголдоол эргэнэ үлдэнэ. улам туршлагжина мэрэгшинэ. Тонгол хүний амьдрал сайжирна. олон давуу тал байгааг яаагаад ойлгодогггүй юм бэ.

Зочин
Зочин

Бүгдийг нь цаазал

Доржбат
Доржбат

Засгийн газар Оюунэрдэнэ наад нөхөдөөр чинь хуулийн төсөл зүтгүүлээд өөрөө ард нь хүлээгээд сууж байгаа шүү

Зочин
Зочин

ЭНЭ ЭНХ-АМГАЛАНГААС ӨӨР САЙД ХИЙЧИХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ МУНДАГ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙГАА ДЭЭ. ИДЭЖ УУХЫН ДОН ТУССАН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ОДОО БОЛНО Ш ДЭЭ. ЗАЛУУЧУУДАД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЧ ЭЭЭЭЭЭЭ.

Анужин
Анужин

Э-А хамаатнуудаа оруулж ирэх арга байх нь.Тэгж чичирч байгаа хүмүүс бүгд хужаагаас мөнгө авсан байгаа дөө

Холбоотой мэдээ

Back to top button