Нийгэм мэдээ

"Монголын музей-100 жил"

Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Төрийн ордны “Их Монгол” танхимд 9:00-12:00 цагт болно.

1924 оны 12 дугаар сард үндэс сууриа тавьж олон нийтэд үйлчилж эхэлсэн Монголын музейн салбар нь эдүгээ 400 орчим музейг эгнээндээ нэгтгэсэн олон зуун ажилтан албан хаагчдтай соёлын томоохон салбар болжээ. Монгол улс 2021 онд “Музейн тухай хууль” баталсан Азийн цөөхөн орны нэг билээ. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм. Энэхүү ойг Соёлын сайдын А/478 тушаалыг үндэслэн Монголын төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерей, байгууллагын, хувийн өмчийн музей, мөн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран тэмдэглэж байна.

Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 100 жилийн ойг бүх музей “Музейн тогтвортой хөгжил-нийгмийн сайн сайхны төлөө” уриан дор түүхэн хөгжлийн ололт амжилтаа дүгнэн цэгнэж, үнэт зүйлсээ илэрхийлсэн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид  ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж өнөөдрийн үзэгчдэд дэлхийн түвшний музейн үйлчилгээг хүргэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн сайхан хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлээр энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглаж, хуралдааны үндсэн илтгэлийг “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо” сэдвээр ШУА-н Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” илтгэлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин нар хэлэлцүүлнэ.

 Мөн “Нүүдэлчдийн музей” баримтат уран сайхны киноны нээлтийг хийнэ.

Эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, үндэсний ухамсарыг өвлүүлэн түгээж, өвөг дээдсийнхээ их өвийг хадгалан хамгаалах их үйлсийн эзэд хуран чуулж буй нийт музейчиддээ 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье!

Зохион байгуулагчид:

  • Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам
  • Монголын Үндэсний музей
  • Монголын орчин үеийн уран зургийн галерей

Холбогдох утас:

  • 70110912 – Музей судлалын мэргэжил арга зүйн төв
  • 70110913 – Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн алба
  • 99123922 -Ц.Оюунхишиг
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button