Говийн төлөө оюутнууд дуу хоолойгоо нэгтгэж, эсээ, гар зураг, зурагт хуудсын уралдаан явууллаа

Говийн их дархан цаазат газрын амьтад болон экосистемийг хамгаалах үйлсийг дэмжих, тус бүс нутагт тулгарч буй аюул заналыг залуу үеийнхэнд ойлгуулан, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилгоор гар зураг, эсээ бичлэг, зурагт хуудас бүтээх уралдааныг МУИС-ийн “Экологи-Эрдэм” клубийн залуус санаачлан төсөл боловсруулж, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулжээ.
Уралдаанд нийт 200 гаруй хүүхэд, залуус бүтээлээ ирүүлж, Говийн экосистемийн хамгаалалд өөрийн дуу хоолойг хүргэсэн нь тэмдэглэхүйц үр дүн байв.
Засгийн газраас Нарансэвстэйн боомтыг нээх хөтөлбөр дэвшүүлсэн нь эдгээр өдрүүдэд эрдэмтэн, судлаачдын санааг зовоож буй. Энэ ч үүднээс "Экологи-Эрдэм" клубийн оюутан залуусын санаачилга цаг үеэ олжээ.
Говийн их дархан цаазат газрын амьтад болон экосистемийг хамгаалах үйлсийг дэмжих, тус бүс нутагт тулгарч буй аюул...
Posted by Экологи-Эрдэм Клуб /EEC/ on Tuesday, December 24, 2024
Эсээ бичлэгийн төрөл
Дунд анги:
1. С. Амармэнд (ЧД, 24-р сургууль, 8а) — Амьтны эрх ба хүний ёс зүй
2. Ц. Наранцацрал (130-р сургууль, 8г) — Хэрвээ би мазаалай байсан бол
Ахлах анги:
1. Э. Цэлмэг (24-р сургууль, 10в) — Хэрвээ би мазаалай байсан бол
2. С. Анунгоо (Төв аймаг, Зуунмод сум, Хүмүүн сургууль, 10е) — Амьтны эрх ба хүний ёс зүй
Их сургууль:
1. Д. Гэрэлсүрэн (ХУИС, 4-р түвшин) — Амьтны эрх ба хүний ёс зүй
2. Б. Дэлгэрмөрөн (МУБИС, 3-р түвшин) — Биологийн төрөл зүйлийн хамгаалал дахь бидний оролцоо
Гар зургийн төрөл
1. Б. Отгонбаатар (14-р сургууль) — Говийн аврагчид
2. С. Лхагва-Очир (Завхан аймаг, Улиастай сум, ХБК-07) — Говийн нэгэн гайхамшиг
3. З. Анхилуун (ШУТИС-АС) — Говийн ховордсон амьтад
Зурагт хуудас бүтээх төрөл
1. Ц. Отгонгэрэл (МУИС, Экологи 2)
2. Б. Бүжмаа (МУИС, Биохими 4)
3. Э. Номин-Эрдэнэ (Хялганат ЕБС, 12а)
Говийн Их Дархан Цаазат газрын амьтдыг хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог дэмжих, Монголын говьд оршдог ховордсон...
Posted by Экологи-Эрдэм Клуб /EEC/ on Thursday, December 12, 2024







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.