УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: "Чайна Энержи"-тэй хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын ТОГТООЛЫН ТӨСӨЛ
Өнөөдрийн /2024.12.25/ Засгийн газрын хуралдаанаар
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар,
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
"Чайна Энержи"-тэй "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж байна.
Тогтоолын төсөлд:
- 1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
- 2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
- 3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
- 4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
- 5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
- 6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах;
- 7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
- 8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах;
- 9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
- 10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
- 11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах;
- 12/ Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээрийн протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үг үсгийн найрлага хэрэг �##�гаа. УИХ-н Тамгын газар чадваргүй агаад пялдгуудаар дүүрсний гай энэ дээ.
Hiisen ni der
Чайна Энержи ажилчидтайгаа монголд орж ирж үр цацах ажлын эхлэл тавигдлаа гэж.100жилийн дараа монгол улс өвөрмонголтой яг адилхан болох нь дээ...
Энэ гэрээгээ �##�ь болох хурдан хугацаанд хийж, цаашдын ажлаа бодох хэрэгтэй.
ХУУЖАА АТГАСАН
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуул�##�ттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын т�##�д гарсан �##�иваа �##�дагд�##�, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруул�##�тын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх-Энэ одоо юу вэ? УИХ арай ч ийм юм гаргаад сууж байж болохгүй ээ. Больж үз ээ.