Улс төрийн мэдээ

Ө.Шижир: Энэ өргөн, нарийн царигийн биш, Тавантолгойг төмөр замтай нь хэн авах вэ гэдэг асуудал байсан

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Тавантолгойн бүлэг ордыг нэг компани авах уу, Монгол Улс авах уу л гэдэг гацаа байсан. Түүнээс өргөн нарийндаа биш. Эхлээд ордыг нь, дараа нь төмөр замыг нь авах гээд чадаагүй л асуудал болсон. Нүүрсний салбар байнгын өсөлттэй байгаа эерэг үеийг ашиглаад авах ёстой. 10 жилийн өмнө дундын зуучлагчтайгаар төмөр замыг авах гэж үзсэн. Өнөөдөр улсад үлдсэн учраас олон асуудлыг шийдэж байгаа. Өнөөдөр улсад байгаа учраас улсын төсвийн 30 хувийг ЭТТ ХК бүрдүүлж байгаа юм. Хэрвээ энэ бүлэг орд, төмөр зам хувийн компанид байсан бол тэгэхгүй байх байсан. Үүнийг булзааруулахын тулд царигийн маргаан болгодог. Үүнд нь манай УИХ-ын гишүүд хүртэл итгэчихсэн явдаг. Цааш цаашдаа улстөржсөн байдлаар асуулт асуудаг байх үнэхээр зохимжгүй. Ямар нэгэн байдлаар маргаан үүсвэл аль улсын арбитраар шийдэх вэ гэдгийг л асууя” гэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Маргааныг арбитрын зарчмаар шийднэ. Манай хэлэлцээрт Сингапурын Арбитрын шүүх гэсэн төсөлтэй байгаа” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2024 16:10

Явж явж ард нь олигархиудын зодоон л байгаа л даа. Ханаж цадахаа мэдэхгүй хэдэн бирд мэт баячууд нь уулыг дов болтол усыг сайр болтол сорж байгаа цаг үe

Зочин
Зочин
12 сар 27, 2024 00:27
Reply to  Зочин

Таван толгойг МСS-т өгөх нь их зөв зам байсан юмдаа!
Женко л хамаг болохгүй юмыг сэдсэн, тэгээд л 16-21 жил саатсан юм шүү ! Нөгөө нөхөр чинь одоо ч "саатуулна" гэчихсэн тууж явн�##�ээ дээ, ард Орос бгаа гэж их эрддэг юм шигээ. Орос нь ч, Женко нь ч одоо нэг тийш болох биз дээ !

лалар пзданууд.
лалар пзданууд.
12 сар 26, 2024 17:27

Хэн Нарийн ТЗ ЭЗЭМШИХ ВЭЭ.ӨМЧЛӨЛ,АЖИЛЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭЭ..ӨӨӨН ХЯТАДДАГААД ОРООД ИРЭХ ҮҮ

9999
9999
12 сар 26, 2024 20:26

ХАРИН Ч ҮНЭНГ ХЭЛЧЛЭЭ

Зочин
Зочин
12 сар 26, 2024 23:14

Шижир нэртэй өгөр эр минь, танай мунхаг эзэн Женког ийн чинь атаа жөтөө нь хөдөлж Монголын компаниас харамласнаас хамаг юм эхэлсэн юмшүү ! Хэрэв 5 толг ойг хувийн хэвшилд өгсөн бол өдийд ийм хэрэг төвөг, дуулиан шуугиан болохгүй, чөлөөт эдийн засаг, зах зээ лийнхээ жам ёсоор бүх юм зөвөөрөө явах байсымаа ма лан толгойт минь ээ !
Чи сайндаа наад сууд�##�даа хүрээгүй шүү, өөрийн бус жигүүрээр өндөрт гарсан бол нэг л өдөр газар дээр няц унадагийг санаж явдаа, өгөр минь дээ !

Зочин
Зочин
12 сар 29, 2024 12:51

Батулга Ерөнхийлөгч байхдаа З.Энхболдын дараа энэ Ө.Шижир гэгчийг Тамгын даргаар тавьж байсан. Одоо УИХ гишүүн, өргөн нарийн цариг хамаагүй таван толгойг болон төмөр замыг хэн авах уу гэсэн маргаан байсан гэх. Тэгвэл Баттулга Голомтын Баясг�##�ан хоёрыг улсын нууцад оруулж байгаад Эрдэнэс таван толгойн нүүрсийг хямд авахаар тооцож гэрээлэн төмөр зам тавьсан гээд яриад бичээд байдаг шүү дээ үүнийг харв�##� өрсөлдөгч т�##�ын нэг нь Баттулга өөрөө байсын байна. Өргөн нарийн цариг угтаа тухайн төслийг л гацааж өөрсдийн эрх ашгийн оруулах ш�##�таг байж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button