Нийгэм мэдээ

Годрон өвчний улмаас ямаагаа устгуулсан малчдад ₮1.4 тэрбумыг олголоо

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарч 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан.

Тэгвэл “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардлыг 2024 онд багтаан малчдад олгуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 2,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгуулахаар шийдвэрлүүлсэн.

Одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ.

Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан байна.

Б.ХАШ-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button