Увс, Ховд аймагт далан сэтэрч, айлын өвөлжөө, гэр, хашаа голын халианы усанд автжээ
Увс, Ховд аймагт далан сэтэрч, айлын өвөлжөө, гэр, хашаа голын халианы усанд автсан тухай ОБЕг-аас мэдээллээ.
Ховд аймаг, Үенч сум Улиаст баг "Хар үзүүр' гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 495 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км, Булган сумын төвөөс барууд хойд зүгт 15 км/ далан сэтэрч хашаа, өвөлжөө, гэр голын халианы усанд автсан тухай дуудлагыг 13:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход, далан сэтэрч голын халианы усанд иргэн Ц-ийн хашаа, өвөлжөө, гэр автсан байсныг ажиллаж, далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан шуудаатай шороо байршуулж аюулгүй болгож заавар зөвлөмж өгсөн.
Увс аймаг, Давст сум Торхилог баг ‘‘Галт’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 158 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20км Иргэн Т-ын өвөлжөө, гэр усанд /халиа/ автсан тухай дуудлагыг 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Аврах бүлгийн алба хаагчдыг очиход, 5 болон 8 ханатай 2 гэр усанд /халиа/ автсан байсныг ажиллан, 2 гэрийг нүүлгэн хүлээлгэн өгсөн.
З.УЧРАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.