Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 6-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана
Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан.
Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.
Тус станц нэгдүгээр сарын 6-наас 150 МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэх юм байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАЙГҮЙ НҮД НЬ ТЭНГЭР ШИРТЭЖ ГАЙТАЙ НҮД НЬ ГАЗАР ШАГАЙСАН ТЭР БАЯАК ТЭГЭЭД УЛНЫ МАНИУСДАА ЦАХИЛГААН ӨГӨХ ЮМ УУ? ЭГЦЛЭЭД УУЛЗАХААР АЙМААР ЮМ БИЛЭЭ ХААШАА ХАРААД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХАЧИН ЛАЛАР БАЙНА ЛЭ? ОДОО МӨНГӨӨ ХУВААХ ДЭЭРЭЭ ТОХИРОЛЦОЖ ЧАДВАЛ ЭНЭ ӨВӨЛ ХОТ НЭГ ХӨЛДӨХГҮЙ БОЛЖ ДЭЭ