Нийгэм мэдээ

Хялбар ажиллагааны шүүх байгуулагдлаа

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хялбар ажиллагааны шүүхийг байгуулснаар,

  • шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогч зэрэг иргэдийн шүүхэд хандах боломжийг өргөжүүлж
  • процессын хугацаа, зардлыг бууруулснаар иргэдийн шүүхээр үйлчлүүлэх санхүүгийн ачааллыг хөнгөлөх
  • шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх
  • шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой хуваарилалт бүрэлдэх, мэргэшсэн шүүгч, шүүхийг хөгжүүлэх ач холбогдолтой.

Өргөн утгаараа шүүх эрх мэдлийн хөгжлийн нэг шинэ алхам, шударга ёсны хүртээмж, хэрэгжилтэд шинэ хуудас болох юм. 

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Хялбар ажиллагааны шүүх бол шүүхийн шинэтгэлийн хамгийн чухал хэсэг. 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ хуучин тогтолцооноос үлдсэн сул талуудаа бүхэлд нь засах зорилт тавьсан.

Өнгөрч буй 2024 онд олон нийтийн итгэлийг юун дээр алдаад байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх, ил тод нээлттэй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагааны хугацааг богиносгож, хэргийн процессыг түргэн шуурхай, мэргэшсэн болгосноор шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана.

Энэ бүхнийг бодит байдалд ягштал хэрэгжүүлж байж олон нийтийн итгэлийг хүлээх юм. Та бүхэн энэхүү өөрчлөлтийг байгуулагдаж буй шүүхийнхээ хувьд эхлүүлэх түүхэн үүргийг хүлээж, хамгийн хариуцлагатайгаар ухамсарлаж ажиллаж ёстой. Нэг хүний буруу үйлдлээс шалтгаалж шүүхэд итгэх иргэдийн итгэл унахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button