Top StoriesНИЙГЭМ

Тэнгэр шинжээч С.Пунцагдорж: Энэ жил өвлийн адаг сар хоёр учраас урт хавар болохгүй

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын гуравдугаар багийн малчин, тэнгэр шинжих ардын ухааны өв тээгч С.Пунцагдоржтой ярилцлаа.

-Та хэзээнээс тэнгэр шинжиж эхэлсэн бэ?

-Би 1982 оноос эхэлсэн. Мөрдэлэгийн Баасанжав гэж хүнийг анх дагаж гарсан. Багш маань Хэнтий аймаг руу шилжсэн болохоор 30-аад жил уулзсангүй. 40 гаруй жил л ууланд гарч байна даа.

-Таны гол арга юу вэ?

-Хэлэхэд хэцүү л дээ. Намрын дунд сарын 15-ны шөнө тэнгэр аждаг бүх л хүн ууланд гарч, жилээ шинждэг. Гэхдээ ганцхан энэ гаралтаар ажиглалт хийдэг гэж ойлгоход өрөөсгөл юм. Тухайн жилийн цагаан сараас эхлээд намрын дунд сарын 15 хүртэл мэдээлэл цуглуулна. Ер нь өдөр болгон байгалиа ажиглаж явдаг даа. Намар овоон дээр гарахдаа үүл, мод, газар тэнгэрийн завсар байгаа тоос будан ямар байгааг харж нийлүүлж бодож байж шинжинэ. Ганц шөнө гараад хэлдэг зүйл биш л дээ.

-Энэ жилийн өвлийг та хэрхэн харсан бэ?

-Байгаа газраасаа баримжаагаар тодорхой зайг хүний нүдний хараа гүйцэх болон дурандаж болох радиуст л шинжээ хийнэ. Яг тэгнэ, ингэнэ гэсэн дүрэм бол байхгүй энэ жилийн хувьд айхтар их цас орохгүй малын амны цастай, нэгдүгээр сардаа нэлээд хүйтрэх төлөв буусан.

-Хүмүүс өвөлдөө гайгүй хэрнээ хавар урт болно гэж хэлээд байна. Энэ талын мэдээллийг та байгалиас авсан уу?

-Айхтар урт хавар болохгүй байх аа. Учир нь юу вэ гэхээр энэ жилийн өвлийн сар дөрөв өөрөөр хэлбэл өвлийн сүүл сар нь хоёр тохионо. Тэгэхээр хавар сунжрахгүй болов уу гэж таамаглаж байгаа. Өвлийн өнгийг таамаглах ч хавар бас таашгүй байдаг. Зарим жилийн таамаг таардаггүй учраас хавар, зуныг бусдад мэдээлэл болгож хэлэхийг урьдал болгодоггүй юм.

-Дэлхийн дулаарлаас үүдээд тэнгэр шинждэг уламжлалт аргаар мэдээлэл авахад төвөгтэй болсон гэж тэнгэр шинжээчид хэлэх болсон. Үүнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхээр барах уу. Энэтхэгиийн далай ерээд онд айхтар давалгаалж цунами болсон. Тэрнээс хойш нар сарны ургалт, шингэлт нэлээд өөр болсон санагддаг. Дэлхийн дулаарал яалт ч үгүй өөрчлөлт өгч байгаа. Жишээ нь, аль ч сарын 15-нд сар, нар хоёр тал тал гарч ирдэг учиртай. Нар шингэхдээ тал, сар гарч ирэхдээ тал харагддаг байсан. Тэр лав өөрчлөгдсөн. Заримдаа сар, нар шингэсний дараа гарч ирдэг. 15-нд энэ бол таарахаа больсон.

-Өвс, ургамал, амьтнаас бас их шинжээ авдаг. Таны хувьд байгаль дэлхий, ахуй байдлаас хэрхэн мэдээлэл авдаг вэ?

-Тарвага их мэдээлэл өгдөг амьтан. Одоо бол ховордож, бараг устаад байна шүү дээ. Цагаан зээр, ногтруу энэ тэрийг мэдээлэл сайн өгдөг гэх ч байнгын хөдөлгөөнтэй, шилжилт их хийдэг учраас миний хувьд сайн баримжаа авч чаддаггүй. Ургамлууд байх ч бороо хур багатайн улмаас ургахаа байх нь нийтлэг болж. Бут, шивээ, дааган сүүл, ерхөг бүгд ховордлоо. Үет ургамлын үеэр тооцож өвөл цас хэдэн удаа орохыг шинждэг байсан. Дааган сүүл, ерхөг ургахаа болоод удаж байна. Байгалийн эдгээр өөрчлөлтөөс болоод уламжлалт арга бол бүдгэрч байна. Тиймээс малчид цаг агаарын мэдээгээ хэвлэл мэдээллээс тогтмол сайн авч байх хэрэгтэй.

-Таныхтай хэр таардаг вэ?

-Заримдаа тун гайгүй таарна. Тэнгэр шинжих арга эрт дээрээсээ нууцлаг байсан. Бараг эхнэртээ хэлдэггүй уул руу гардаг. Учир нь би буруу хэлчих юмбол орон нутаг, ард иргэдээ хохироох эрсдэлтэй тул тэгж болгоомжилдог байсан. Одоо цагт их өөр болсон. Жишээ нь, сэтгүүлч та нар шинжээ ямар байна гээд мэдээлэхийг зорьж байна шүү дээ. Залуучууд зарим нь их нухацтай хүлээж авна, асууна, зарим нь тэр гуай тэгж байна лээ гээд зарлачихдаг. Хоёр хүнд гурван өгүүлбэр хэлэхэд нэг нь олон талаас нь бодож эргэцүүлнэ, нөгөө нь шуудхан зарлаад зуд болох нь, эсвэл хүйтрэхгүй шүү гэдэг ч юмуу. Тэгэхээр хэлэх ч хэцүү, хэлэхгүй ч байх хэцүү л цаг үе ирээд байна. Угтаа бол хүн бүр өөр өөрийн гэсэн багцаа баримжаатай байх л ёстой ойлголт юм. ЦУОШГ бол үнэхээр мундаг. 5 хоногийн мэдээ бол маш сайн.

-Та шинжээгээрээ эрсдлээс урьдчилан сэргийлж байв уу?

-1999 онд манай нутагт нэлээд гандуу байсан. Цас их орж, ер нь тавгүй жил болох шинжтэй учир манайх нүүсэн. Эргээд нутагтаа нүүгээд ирэхэд манай цөөн хэдэн үхэр хэвээрээ, нутгийнхан маань малаа нэлээд алдсан байсан. Тэрнээс хойш нутгийнхан маань надаас тэнгэр шинжээг асуух гээд байх болсон. Оновчтой шинжиж нүүсэн юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 6, 2025 12:20

Ардын ухаан дээр ШУ нэм, нарны идэвхжилийн үечлэлийг тооц, өнгөрсөн жил нарны идэвхжил оргилдоо хүрч зуд зурхан болсон, энэ жилээс эхлээд 6-8 жил сайхан жил болно.

Удам дамжсан байгаль шинжээч
Удам дамжсан байгаль шинжээч
1 сар 6, 2025 14:28

Энэ хавар лаг гоё сайхан хавар болно.

Зочин
Зочин
1 сар 6, 2025 15:02

Энэ хэгийн д�##�айд цунами болсон бол тёктоникийн хавтангийн шууд үр дагавар болохоос биш с�##�хины дав�##�гаатай огт холбоогүй мөн Монгод орны зүүн хэсэгт Номхон д�##�айн нөлөө харин муссон с�##�хины хэлбэрээр нөлөөлдөг байх. Энэтхэгийн д�##�айг нөлөө огт байхгүй асар өндөр уул нурууд замд нь ха�##�т болдог . Тэшээд ч дэлхийн д�##�ай гэх байх Номхон Энэтхэг гм бод зүгээр л нэр танин мэдэхүйн

Зочин
Зочин
1 сар 6, 2025 15:16

1999 оны намар Хөвсгөл аймгийн Рашаант сумын тэнгэр шинжээч нар тэр өвлийг маш хүнд жил болно гэж шинжжээ. Үхэр авч өсгөөд удаагүй байсан Мягмар маань 11- р сард хамаг тарган үхрээ нядлаад хот оруулж зарсан. Хөвсгөлийн тэр өвөл айлын үхэр зуданд хиарсан. Тарган үхрүүд түрүүлээд хөлдөж үхдэг. Мягмар дараа зун гь олон үхэр эргүүлж худ�##�даж авснаа ярьж байсан. Тэнгэр шинжих аргыг ганц хүн мэдээд зогсох биш бусаддаа зааж сургах нь чух�##� юм.

Зочинirgen
Зочинirgen
1 сар 6, 2025 16:11

Содовсамбуугийн Пунцагдорж гэгч хүн байна. Нэг насаараа м�##� ма.лласан байх.шүү. Тэр Мөрдэлэгийн Баасанжав ч дээ.

Зочин
Зочин
1 сар 6, 2025 18:59

хойноосоо урагш нүүж бэлчээрээ сэлгэж байх хэрэгтэй. Уул уурхай ухаж төнхөх бодлого бариад говь нутгийн хөрсийг ч бараг эргүүлчлээ дээ

Зочин
Зочин
1 сар 6, 2025 20:32

Ер нь бол байг�##� цаг агаарын �##�иваа үзэгдлийг хүнээс илүүтэй байг�##�ын зэрлэг амьтад хорхой шавьж м�##� адгуус мэддэг. учир нь тэдний нөхцөлт биш рефлекс давамгай байдаг. тэднийг ажиглаж уншиж чадсан нь авьяас юм даа

Зочин
Зочин
1 сар 7, 2025 00:45

Төгсбуянтын зурхай баригчид муу л�##�рууд.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 01:38

Кк Хавар болдогоороо л болно.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 06:18

АЦНУУДАА ӨӨРСӨДДӨӨ ЯНЗАН БҮРИЙН ЦОЛ ГУНШИН ӨГӨХ ЮМАА ЖИШЭЭЛБЭЛ НЭГ МУУ" ДЭЛБЭРЦЭН АВГАЙ ОРИЛДОГ ХАШГИРЧ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ГАР ӨӨРИЙГӨӨ АРДЫН ДУУЧ БУРМАА ГЭХ ШИГ.ЭРОС ХАТАГТАЙ Ч ГЭХ ШИГ ЭРОС ГЭДЭГ НЬ ЭРОТИК БУРУУ СОНСОХГҮЙ БОЛ ШУУД ШААЛГАЧИЙ ГЭСЭН ҮГ ГЭЖ МАНАЙ ХАМАР ХАШААНЫ ХӨГШИН ЖОМБОГО ДЭЛЭН НАРАА ХЭЛСЭН ЮМ.ЭНЭ ЖИЛ ЮУТАЙ Ч ХОЁР ӨӨР ХУГАЦААНД ШИНЭЛНЭ ГЭЖ ДӨВЧИГНӨЛДӨЖ ЭХЭЛЛЭЭ АЛЬ НЬ ЮМ ТЭГЭЭД ТЭР ТЭРБИШ ГЭДЭГ ӨВГӨН ЗӨНӨӨГҮЙ Л БАЙЛТАЙ ЭНЭ 1 САРЫН 29 Д ШИНЭЛНЭ ГЭЭД БАС НЭГ ХӨГШИН ТӨГЦӨГ МЭДРЭЛИЙН ГАЖИГТАЙ НЭГ ГАР НЬ БАС ЮУ ЮМ.ШАРСАН МАХ АНДДАГҮЙ ШАР ЗУРХАЙЧ ГАР УУ? МОНГОЛЧУУДАА АРААМАНДАА ЯАЖИГНААРАЙ МӨХӨЖ БАЙЖ ТА НАР МУУСАЙН ҮХЭР ШИГЭЭ БОЛЦОН МАЛНУУД ХЭЗЭЭ Ч ШИНЭЛСЭН ЯАДЫН МАРГААШ ШИНЭЛЭЭЧ МУУСАЙН ҮХЭРНҮҮД ҮМБҮҮ ҮМБҮҮ

Иргэн
Иргэн
1 сар 7, 2025 10:54
Reply to  Зочин

Энэ дормжлоод байгаа хүн өөрөа юү вэ.Чамаас дор байна уу.

Уншигч
Уншигч
1 сар 7, 2025 07:24

Улаижл�##�т арга гэдэг бол шинжлэх ухаан гэгчийг хөгжүүлж ирсэн анхдагч нь ш дээ. Одоо л хүмүүс нь суурин амьдр�##�д шилжээд мэддэг байсан хүмүүсээс ухааныг нь өвлөгч наргүй болоод дуусч бн даа. Түүнээс хөдөө хүүхэд насаа м�##� байг�##�ьтай 18 нас хүртэл холбоотой өнгөрөөсөн ажигч авха�##�жтай хүүхдүүд бол ойр зуурын юм гадарлана ш дээ. Ямар нэгэн мэдээлэлгүйгээр өнөө маргаашаа, шөнийн цагт хаашаа явах баримжаагаа бие даагаад шийдчихнэ. Түүнээс 4 хана утаа тоосондоо өссөн хүмүүс хөдөө гараад мэдээлэлгүй бол таг харанхуйд тог тасарсан юм шиг болно . Цаг агаар гэдэг бол дэлхийн хувьс�##� өөрчлөлт, түүний орчилтой л холбоотой зүйл. Би бол 60 оны хүн намайг бага байх үеийн газар нутгийн өнгө төрх, цаг уурын нөхцөл байд�##� одоо харьцуулшгүй болсон. Илүү сар, гэдэг бол дэлхийн нарыг тойрон эргэх замын яв�##�т түүнээс үүссэн гариг эрхэсийн тат�##�ц�##� түлхэлцэлтэй холбоотой санагддаг. Үүнийг хэрхэн зөв тооцоолов гэдэгтэй холбоотой болохоос түүнийг тааж мэддэгтэй холбоогүй. Шинийн 1 тасарна, давхцаж байгаа гэдэг бол цагийн эргэлтийг хоног руу шилжүүлэх, сарны тусг�##�ын харагдах байд�##�тай холбож илэрхийлсэн үзэгдэл гэж ойлгодог. Үүний тооцооллыг одон орон судл�##� өндөр хөгжсөн одоо үед ёстой программчилж гарган зурхайтайгаа холбож шийдмээр санагддаг

B.zochin
B.zochin
1 сар 7, 2025 12:09

Өвөг дээдэс минь байг�##�ьдаа ойр мундг шинждэг байсан бахаа.Одоо хэт дулаар�##� цунами зэрэг шууд нөлөөлж өөрчлөлт ач ирж баж болүошгшй л юм байна.Мундаг хүн бнаа.Шавь төрүүлж уламжл�##�аа өвлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 18:18

Энэ их даруухан сайхан хүн байна даа, юм мэддэг хүн л ийм байдаг даа

Холбоотой мэдээ

Back to top button