Нийгмийн

А.Баясгалан: Мазаалай тахь биш, хоёрт баавгайг зохиомлоор үржүүлж, амжилттай болсон тохиолдол дэлхийд гараагүй

"Мазаалай баавгайн судалгаа ба хамгаалал" эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаач А.Баясгалантай товч ярилцлаа.

-Мазаалай баавгайг монголчууд сая өөрсдөө хүзүүвчилж эхэлсэн нь авууштай гэж яригдлаа. Үүн шиг, ойрын жилүүдэд мазаалай хамгааллын тухайд ахиц дэвшил хэрхэн гарсан бэ?

-Өмнө нь бид сансрын дохиололтой биш радио хүзүүвч зүүдэг байлаа. Түүгээр зөвхөн чиг баримжаа авдаг. Одоо хиймэл дагуулын мэдээгээр байршил тогтоогч хүзүүвч зүүж эхлээд буй. Өдөрт 1-2 цагийн мэдээлэл авдаг байсан бол одоо 24 цагийн турш болж ахилаа. Санхүүжилт хэрэв хангалттай байдаг бол яг одоо хаана явж байгааг нь ч харах, мэдэх боломжтой болчихлоо. Цаашид мэдээллээ илүү нарийвчлалтай авахын тулд нэгээс дээш жилийн турш ажилладаг хүзүүвч ашиглах хэрэгтэй. Цаг тутам мэдээллээ дамжуулдаг хүзүүвч гэх зэрэг төрөлжилт олон. Энэ боломжуудыг судалж байна.

-Норвегийн эрдэмтний хувьд мазаалайг зохиомлоор үржүүлэхээс зайлсхий гэж хоёр ч удаа онцолсон. Гэтэл зарим шүүмжлэгчид, "Мазаалайг яагаад тахь, панда шиг үржүүлж болдоггүй юм. Зориуд төслийн мөнгө идэхийн тулд эрдэмтэд нь хүзүүвч зүүх,тэжээл тавих зэргээр ор нэр хааж ажилладаг" гэхчлэн яриад байгаа шүү дээ?

-Мазаалай бол тахь биш. Тахийн жишээ бол мундаг л даа. Харин мазаалай бол махчин амьтан. Тэгээд ч дэлхий дээр баавгайг зохиомлоор үржүүлж байгальд тавьсан тохиолдол байхгүй. Пандаг буруугаар ойлгоод байдаг. Байгалиас барьж, судалгааны төвдөө авчирсан. Харин үр төлийг нь 2010 онд л байгальд тавьж эхэлсэн ч амжиттай болоогүй. Мэдээлэл байхгүй хэвээр байна. Үржүүлгийн төв бариад, эр эм хоёрыг аваачиж хйгээд үр төл гарлаа гэж бодъё. Түүнийг байгальд нь буцааж тавихад мэнд үлдэхгүй. Маш хатуу ширүүн нөхцөл шүү дээ. Ийм учраас эрдэмтэд эсэргүүцээд байгаа.

-Ер нь Нарансэвстэйн боомтын асуудал хөндөгдөж эхэлсний дараа эрдэмтдийн нэр хүндэд ихээхэн халдаж байгаа?

-Би бол мазаалай судаллаа гээд цалин авдаггүй хүн. Бидэнд санхүүгийн дутмаг байдал байсаар л байна. Нэг хүзүүвч гэхэд 3500 орчим ам.доллар. Өмнө нь дандаа гадаадын судлаачид л авчирч өгдөг байсан. Сүүлийн хоёр жил БОУАӨЯ санхүүжилт гаргаж, хоёр хүзүүвч авч өгсөн. Ийм л асуудал байгаа. Түүнээс их хэмжээний санхүүжилттэй төсөл хөтөлбөр мазаалай дээр огт хэрэгжээгүй гэж 100 хувь хэлнэ.

-Нарансэвстэйн боомт нээх тухайд та эрдэмтний хувиар ямар байр суурьтай байна?

-Буруу. Боомт нээнэ гэдэг зам тавина гэсэн үг. Зам бол шугаман дэд бүтэц. Шугаман дэд бүтэц өөрөө амьтны нүүдлийн жимийг тасалдаг. 1953 онд ЗХУ-ын тусламжаар барьсан төмөр зам цагаан зээрийн популяцыг хоёр хуваачихсан. Өдгөө яах ч аргагүй байдаг. Өмнөговийн автозам хулан, хар сүүлтийг бас хуваасан. Нэг л уст цэг шүтэж амьдрахаас өөр аргагүй болгосон. Эдгээр гашуун түүхийг давтаж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 9, 2025 11:37

Миний танихын А.Баясг�##�ан гэдэг хүн л дээ. Нэр усыг нь засахгүй бол болохгүй байх аа.

Зочин
Зочин
1 сар 9, 2025 13:32

Энэ эрдэмтний ухаанаар бол Монгол газарт монгол хүн нь чуха л бус хэдэн зэрлэг гөрөөс нь л амьд мэнд өсөж үржиж байва л болох юм биз дээ !

Зочин
Зочин
1 сар 11, 2025 00:31
Reply to  Зочин

Аль �##�ь нь л чух�##� шүү м�##�аа!!!! Нээх хэрэггүй хужаа шээс минь ойлгов уу!!!

Зочин
Зочин
1 сар 9, 2025 15:48

Panda baavgai bishuu

Зочин
Зочин
1 сар 9, 2025 22:07
Reply to  Зочин

Amjilttai boloogvi

Зочин
Зочин
1 сар 9, 2025 17:01

zovoo demjij bna erdemtniig

Зочин
Зочин
1 сар 9, 2025 19:07

шаа муу пса минь панда өсөөл бгаа шдээ

Irgen
Irgen
1 сар 10, 2025 10:02

Үхсс маза�##�ай хэнд хэрэгтэй юм. Хөгжил хэрэгтэй шүү хө.

Зочин
Зочин
1 сар 10, 2025 16:48

Маза�##�ай ер хэнд хамаатай юм бэ

Зочин
Зочин
1 сар 10, 2025 19:35

Энэ юу гэж хуцаад байнаа

Холбоотой мэдээ

Back to top button