Нийгмийн

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг өнөөдөр Польш улсад суух элчингээр томилно

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцсэн юм.

Тус саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр "Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа" гэж дурдав.

Н.Оюундарь хуралдааны үеэр "Hоёр улсын эдийн засгийн харилцаа илүүтэй өргөжин тэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, худалдааны эргэлт нь 100-гаад сая ам.долларт хүрч, цаашдаа ч өсөх магадлалтай байна гээд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бололцоо байгаа" гэж хариулжээ.

Улмаар түүнийг томилохыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжсэн юм. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж, эцэслэх юм.

Наваан-Юндэнгийн Оюундарь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Нэг жил Гадаад хэргийн дэд сайдаар ажилласан туршлагатай, 1997 оноос хойш Монгол ардын намд ойр яваа нэгэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 9, 2025 12:04

Ямар их дуулиантай томилогддог хүүхэн бэ ?

Зочин
Зочин
1 сар 9, 2025 13:18

Ашиг сонирхолын зөрчилтэй юу ч хийж мэдхээр шун�##�ын дэв болсон авгайдаа

зочин
зочин
1 сар 9, 2025 13:19

ш�##�гарсан манлай юу

Зочин
Зочин
1 сар 9, 2025 13:45

хувийн хоолны газрууд чинь ашигтай ажиллаж байгаатай адил Польшийн сайхан химийн хольцгүй шилтэй ногоонуудыг их оруулж т�##�аар анхаарна уу химиний хольцтой ногоо идсээр монголчууд ходоод гэдэсний өвчтэй болж байна шүү

haha
haha
1 сар 9, 2025 14:47

olon jil turuus idlee uulaa tsadah boloogui l bna da.

Зочин
Зочин
1 сар 9, 2025 16:07

Цуст нударга

9999
9999
1 сар 9, 2025 18:36

ЁСТОй улсаас гадаад томилолтоос өөр зүйл хэрэглэж үзээгүй хүн дээ. огт идээгүй цөөхөн гишүүдийн нэг.

Холбоотой мэдээ

Back to top button