Ялгаатай ойлголт, шинэ биш мэдээллүүд: Хариуцлагагүй жолоочийн даатгал нэмэгдсэн нь Нийслэлийн татвар, хураамжаас тусдаа
Ниргэсэн хойно нь хашгирах гэгчээр хууль журам шинэчлэн батлагдаж, хэдийнэ хэрэгжиж эхэлсэн хойно л иргэд сая мэдэж, санал шүүмжлэлээ хэлдэг нь гэм биш зан. Нэгдүгээр сарын 1-нээс олон хууль хэрэгжиж эхэлж байна. Шинэ журмууд ч Нийслэлд мөрдөгдөж эхэллээ.
Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн хариуцлагын даатгалын итгэлцүүрийг шинэчилснийг Нийслэл дэх албан журмын татварын нэмэгдэлтэй хольж, ойлгох нь түгээмэл анзаарагдав.
Нийслэлийн хувьд 2025 оны төсвийг батлахдаа зарим татвар, төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлсэн. Тус нэмэгдлээр нийслэлийн төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлэх тооцоог хийсэн.
Ингэснээр, 1500см3 хөдөлгүүрийн багтаамжтай жижиг оврын автомашины албан татвар 36 мянгаас 108 мянган төгрөг болсон. Харин зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг төлж байсныг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон.
Харин 3500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай буюу дунд оврын автомашинтай иргэн 114,048 төгрөгийн албан татвар төлж байсан бол албан татварын хэмжээ 3 дахин нэмэгдүүлж 341250 төгрөг төлөх юм. Мөн жилд 40 мянган төгрөгийг зам ашигласны төлбөрт төлдөг байсан бол энэ төлбөр 5 дахин нэмэгдэж 200,000 төгрөг болсон.
Түүнчлэн, автомашины улсын дугаар:
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа тус тус төлөх зохицуулалттай.
Эдгээр нь төслийн боловсруулагдах шатандаа олон нийтэд цөөнгүй мэдээлэгдэж, санал авсан байдаг. Цаана нь нийслэлийн иргэдийг хариуцлагажуулах, замын түгжрэлийг бууруулах, албан татварыг олон улсын жишигт хүргэн нийцүүлэх бодлого байгаа талаар хотын мээр мэдэгдсэн.
Жишээлбэл, манайх шиг 100 орчим мянган төгрөг буюу 30-40 ам.долларыг автомашины татварт төлдөг улс байхгүй. Автомашин унана, хэрэглэнэ гэдэг татвартай зайлшгүй холбоотой хэрэглээ болж явдаг. Үүгээр жолооч хариуцлагаждаг механизмтай. Эргээд автозамын нөхцөл байдлыг сайжруулах, автомашины хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах ажилд зарцуулдаг.
Харин бид олон жил энэ чиглэлээрх татвар хураамжийг олон улсын жишигт нийцүүлэлгүй, нэмэлгүй барьж ирсэн юм. Нийслэл олон эргэлтийн цэгийн өмнө тулж ирээд байгаа нөхцөлд зарим татвар нэмэгдэхээс аргагүй.
Нөгөө талд, Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг баталдаг байна. Энэ бол Нийслэлээс, нийслэлийн татвар хураамжаас ангид агуулга юм.
Дээрх журамд өөрчлөлт орж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дүрэм зөрчиж, осол гаргасан дөрвөн тохиолдолд даатгалын хураамж 0.4 пунктээр буюу 40 хувиар нэмэгддэг болсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцлагагүй жолоочийн даатгалын хураамжийг нэмж, эсрэгээрээ хариуцлагатайгаар замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарынхыг багасгах шинэ итгэлцүүртэй болжээ.
Эдгээрийг “Нийслэл бүх татвар, даатгалыг нэмчихлээ” гэж нэг малгай дор оруулан шүүмжлэх, тэгж ойлгуулах давлагаа сошиалд газар авчээ. Мэдээллийг ул суурьтай шүүж үзвэл татвар яагаад хэрхэн нэмэгдсэн, түүнийг хэзээ төлж болох, даатгалын агуулга тусдаа гэдгийг ойлгох боломжтой нь харагдаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За иргэдээс сан�##� авч тусгасан гэж чиний хэлснээр ойлголоо. Тэгэхээр иргэд автомашины �##�бан татварыг 3, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүл гэж сан�##�аа өгсөн байх нь ээ. Харин би тэгэж бодохгүй байна. Тэнэг миний бодохоор нэг ч хүн тийм сан�##� өгөөгүй нь ойлгомжтой . Ингэж татвар хураамжийг хэд дахин нэмж ард түмнээ туйлдуулж, бухимдуулж байгааг байгааг яагаад ч зөвтгөх аргагүй. Иргэд ийм арчаагүй, иргэдийнхээ эсрэг, хүчирхийлсэн, хүний үнэргүй, тэнэг шийдвэр гаргана гэж арай ч бодоогүй байх.
арайл юмаа
Иргэдиин авч бгаа ца.лин тэгэвэр хд блээ..Нээх их ца.лин нэмчихсн юм шг ингэж га.лзуурахаа боль..Бараа таваар..инефляцынхаа үнииг тогтоож чадахгүй бж юүн дэлхиин юм яриад бгам. Баян орнуудыг дууриаж хөлөө хуга.лахаа болио ла.лруудаа. Төрд ажиллаж. бодлого бловсруулж чадахгүй бл чаддагт нь зайгаа тавьж өг �####� нараа..
Хариуцлагүй хүмүүс одоо хариуцлагтай амьдрах цаг нь ирж байна шүү!!!
Манайх шиг ц�##�ин орлоготой улс орон хаана ч байхгүй гэж хуц�##�дв�##� өнөөдрийн ард түмний чинь амьдр�##�тай нийцэх нь зохимжтой
Юм л бол бусад улс орон гэж ярих юм тэгвэл тэр бусад улс орон шигээ хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй
Yavj jagsnaa s#a. Idej uuh ni dendsen yumnuud yund heregleh gej baigaa, yamar uchir shaltgaantai ch geh yum baihgui zugeer l hed hed nugalaad nemeed arai denduu yum. Zugeer l boonooroo tolohoo bolichoh heregtei
Heden nuhee boglochij chadahgui, luivardaj hotod shahsan borduraa oligtoi tavij chadahgui baij bidnii l mongo edend dutsan yum bizdee. Tatvar torguulia tolohgui, tsagdaa dohivol salaavch ogood l ongoroh heregtei
Даатг�##� жолооочийг хариуцлагатай, эсвэл хариуцлаггүй гэдгийг тогтоодог газар биш. Жолооч зөрчил гаргасан бол хуулиараа хариуцлага хүлээдэг, торгуулдаг. Нэг зөрчилд нэг л хариуцлага байдаг шүү.
�##�в �##�иныг нь арай дэндүү нэмсэн байн�##�ээ