Нийгмийн

Танилц: Алтайн өвөр говь, мазаалай, хавтгайн ирээдүйг тэд маргааш дэнслэх гэж байна

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “тооно”-оор орж ирэн, гэнэтхэн туссан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг одоо л УИХ-ын түвшинд авч хэлэлцэх гэж байна. Эрдэмтэн судлаач, олон нийт шахаж шаардан, эсэргүүцлээ илэрхийлсээр асуудлыг олны анхаарлын төвд авчирч, өнөөдрийг хүргэлээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрөөс тус заалтыг хасуулах агуулгаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг олон нийтийн төлөөлөл d.parliament платформд үүсгэн, гарын үсэг цуглуулсан. 2020-2024 оны парламентаас залгамжилж яваа шинэ ололт бол шууд ардчиллын онцлогийг тусгах: Ард түмэн өөрсдийн санал санаачилгыг УИХ-ын хэмжээнд хэлэлцүүлэх бололцоог бүрдүүлсэн явдал. Тэр ч утгаар тун богино хугацаанд 33 мянган гарын үсэг цуглаж, ажлын хэсэг байгуулах босгыг давсан энэ асуудлыг парламентын шинэ спикер Д.Амарбаясгалан хөсөр орхиж боломгүй юм.

Ер урьд нь ийм хугацаанд, ийм тооны гарын үсэг цуглуулж албажсан өргөдөл, асуудал d.parliament-ийн түүхэнд байгаагүй.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанд тус асуудлыг танилцуулжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх шийдвэрт хүрсэн байна.

Энэ дагуу маргааш буюу нэгдүгээр сарын 15-ны лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Найман асуудал хэлэлцэхийн эхнийх энэ буюу “Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх” нэрээр товлогджээ.

Иргэд нь эрдэмтэн судлаачидтайгаа нэгдэн УИХ-д дуу хоолойгоо хүргэж чадлаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд эс дэмжвэл үйл явц талаар болно. Иймд Нарансэвстэйн боомт  тойрсон асуудлыг тус байнгын хорооны гишүүд хэр ойлгож буй, ямар мэдээлэлтэй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гэхэд л оны өмнө “Нарансэвстэйн боомтыг 2025.01.01-нээс нээе” гэсэн тогтоолын төсөл санаачилж, баруун бүсээс сонгогдсон гишүүдээс гарын үсэг зуруулж явсан. Түүнд нь Э.Болормаа, З.Мэндсайхан нарын асуудалд шинэ “нүд”-ээр ханддаг гишүүд нэгдчихсэн байв.

Тэдний хувьд дараа нь “Боомт, түүнийг дагалдан тавих зам Говийн их дархан цаазат газрыг огт дайрахгүй, тойрно гэж тайлбарласан шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Дайрахгүй гэж худлаа. Хамгийн наад зах нь ийм байдлаар байнгын хорооны гишүүд үндэслэлгүй мэдээлэлд автаж, хуумгай хандвал Монгол Улсын хувьд нэгэн том түүхэн ухралтын эзэд болцгоох болно.

1975 оноос хойш тусгай хамгаалалтад авч хамгаалж ирсэн Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд Нарансэвстэйн боомт бий. 1992 онд тус боомтыг нээхэд мазаалай, хавтгайн шүтэж амьдардаг цөөн уст цэг, баянбүрдээр хүн, техникийн хөл ихсэж, алингаа алдаж эхэлсэнд хэдхэн сарын дотор хааж байсан. Энэ удаа эхлээд замаа тавина, тэгэхээр асуудал үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа.

Харин замаа дархан цаазат газрын захаар, хилийн өргөст тор дагуу тавина гэж мэдэгдсэн.

Энэ замыг дор хаяж найман жил барих тооцоолол бий. Харин санхүүжилтийг БНХАУ-ын Ганьсу мужаас гаргана гэх мэдээлэл анхаарал татсаар ирсэн. Хатуу ширүүн нөхцөлтэй, уст цэг хэдэн 100 км-ын наана цаана яригддаг (хүн уух боломжгүй) энэ газар автозам тавих өртөг зардал ч өндөр юм.

Зөвхөн зам баригдах хугацаанд нь Говийн их дархан цаазат газар амьдардаг мазаалай, хавтгай тэргүүтэй амьтад үргэн дайжих гарцаагүй гэж эрдэмтэд нэгэн дуугаар хэлж байна.

Сансрын хүзүүвчний мэдээллээр, мазаалай баруун тийш БНХАУ-ын хилээр орж, генетик солилцоо хийгээд эргэж ирдэг нь батлагдсан. Энэ бол мазаалайн жим юм. Харин Нарансэвстэйн боомт нээж, энэ автозамыг хилийн өргөст тор дагуу тавибал, мазаалайн тэрхүү жимийг яг дундуур нь тасална.

Мазаалай өөрөө хол явдаг амьтан. Шөнийн идэвхтэй. Нэг баянбүрдээс нөгөө хүртэл зуу зуун км-ыг явж туулдаг. Экосистемийн онцлогтоо таарч тохирч олон мянган жилийг үдсэн эндхийн амьтад цөм л тийм. Иймд зах газар нь гэлтгүй газар шорооны ажил өрнөж, зам нь тавигдаад, автомашин хөлхөөд ирвэл зайлшгүй тогтвортой байдлаа алдана. Тэгээд ч улс төрийн хил бол байгалийн хил биш. Амьтад дамжин өнгөрч байх ёстой. Ийм ч болохоор улсын хилийг амьтанд ээлтэй болгох санаачилга олон улсад дэвшүүлж, бид холбогдох конвенцод нь нэгдэн ороод, үүрэг хүлээгээд явж байгаа. Атал бүр хилийн дагуу, тэгээд Дархан цаазат газар, төв азийн говь цөлийн экосистемийн дэлхийд үлдсэн цор ганц загвар нутаг Алтайн өвөр говьд авто зам тавина гэж байж болшгүй юм.

ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан, яг энэ төрхөө хадгалж үлдсэн өөр ямар ч нутаг дэлхийд байхгүй нь Алтайн өвөр говь юм.

Энэ экосистемийг энэхүү төрхөөр нь хадгалж үлдээх, нэн ховордсон хавтгай, мазаалай зэрэг зэрлэг амьтдыг унаган байгальд нь хамгаалж, өсгөж үржүүлэх үүрэг бол зөвхөн Говь-Алтайчуудын юм уу, баруун аймгийнхны асуудал биш. Дэлхийн өмнө бидний хүлээсэн үүрэг.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, Нүүдлийн зүйлийг хамгаалах зэрэг олон конвенц энэ агуулгаар батлагдсан, бид нэгдэн орсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч мазаалайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан. Засгийн газрын “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д ч эдгээр туссан. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ч агуулга мөн юм. Харин эдгээр бодлого, баримт бичгийн алинд ч Нарансэвстэйн боомт байгаагүй. Дэргэдэх Бургастай, Шивээхүрэнгийн боомт бол байсан билээ.

Монголд шинэ боомт нээх биш, байгаа боомтынхоо үйл ажиллагааг сайжруулах чухал гэдгийг эрх баригчид сайн мэдэж байгаа. Адаглаад БНХАУ-тай төмөр замаар ганцхан боомтыг холбочих гэж хэчнээн жилийг үдэн, хэчнээн их наядыг алдаж байгаа билээ. Харин Нарансэвстэйн боомтыг нээснээр алдах зүйл нь үлэмж, олох нь хэчнээн болох тодорхойгүй. Олсон ашгаар эргээд Алтайн өвөр говийн экосистемийг сэргээх боломж өчүүхэн үгүй нь л гашуун үнэн юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд.

Төрийн байгуулалтын байнгын хороонд өнөөх тогтоолын төсөл санаачилж явсан Б.Пүрэвдорж гишүүн байна. Тэр эсрэг талд ухуулах магадлалтай. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн, Нарансэвстэйн боомтын гол автор гэж болох О.Амгаланбаатар харин алга. Харин түүнтэй ойрын үед дөрөө харшуулах болсон О.Цогтгэрэл байнгын хороонд байна.

Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр харьяалагддаг аж. АН Засгийн газарт хамтрахаас өмнө лав ийм юм хийж байгаагүй. БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ ажиллаж байх үед энэ асуудлыг хоёр ч удаа буцааж байснаа мэдэгдсэн. Нэг ёсондоо Нарансэвстэйн боомт түүхэнд Ардчилсан намынхны санаачилсан, засагт хамтрахдаа “чихэж оруулсан” асуудал болж үлдэнэ. Энэ утгаар Л.Гантөмөр сайтар анхаарч хараасай.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байна. Тэр мөн АН-аас квотод багтсан сайд. Нарансэвстэйн боомтоос 100 хүрэхгүй км-ын зайд Талын мэлтсийн алдны орд бий. Энэ хэсгийг тусгай хамгаалалтаас гаргаж авах санал санаачилга Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарч байсан. Тийм ч учраас өнөөдрийн асуудлын цаана дахиад алтны, уул уурхайн сонирхол бий юм биш биз гэсэн хардлага төрсөөр явдаг. Тэр утгаар Ц.Туваан хожмын ирээдүйг, болзошгүй эргэлтүүдийг, БНХАУ-ын талын ашиг сонирхлыг дэнсэлж бодоосой.

Боловсролтой, шинэлэг харизмыг УИХ-д авчирч байгаа О.Номинчимэг байна. Тэр Говь-Алтайн угшилтай хүн. Аав ээж, эмээ өвөөтэйгөө зөвлөхөд л Нарансэвстэйн боомтыг хэрхэвч нээж болохгүйг давын өмнө хэлээд өгнө. Э.Болормаа гишүүн мөн лоббинд өртөхгүй, асуудалд ажил хэрэгчээр хандаж чадна гэдэг дүр төрхөөр хүлээлт үүсгэсэн. Өмнөх төсөлд нь гарын үсэг зурчихсан шигээ хуумгай хандахгүй гэж найдмаар байна.

Мөн АН-аас аливаад хамгийн чигч хандаж чадах Х.Тэмүүжин гишүүн байна. Тэр онлайн орчноос богино хугацаанд мэдээлэл цуглуулаад л, энэ асуудлын үнэн бодит байдлыг үнэлж цэгнэж чадна. Угаас боловсролтой хүний санаанд ч багтамгүй, бүх зүйл нь ил асуудал юм. Залуу гишүүдээс Ө.Шижир байна. Засгийн газрын эсрэг зоригтой дуугарч чадаж байгаа. Хэлсэн үг, илэрхийлэн байр суурь нь Алтайн өвөр говийн хувь заяа яригдаж байгаа энэ цаг үед түүх болж үлдэнэ.

Сөрөг хүчнээс Н.Номтойбаяр ч Төрийн байгуулалтын байнгын хороонд байна. Толгой сийрэг, юм үзэж нүд тайлсан, хар хор нь гарсан хүний хувиар үүнийг нэг дэнсэлж үзээсэй, дуугараасай.

Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө байна. Тэр жинхэнэ Говь-Алтайн хүн. Говь-Алтайчуудын хамгийн том найдвар, улс төрийн үлгэр дуурайл нь. Авчиг сонгуулийн үеэр “Нарансэвстэйн боомтыг нээх ёстой” хэмээн ярьж явсан нь үнэн юм. Алтайн өвөр говийг төлөөлж улс төрд хөл тавьсан, одоо УИХ-ыг даргалж яваагийн хувьд тэр нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай. Судалгаа авч үзээсэй, уншаасай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувиар мөн ТББХ-нд харьяалагдаж байна. Нарансэвстэйн боомт түүний бодлого хөтөлбөрт хэзээ ч байгаагүйг нэг санана биз. Баруун аймгийг төлөөлж туршлагатай улстөрч С.Бямбацогт ч байна.

Ингээд маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүд хэр мэдлэг мэдээлэлтэй цуглахыг, асуудалд хэрхэн хандахыг харах үлдлээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:04

anhaaraltaiharj bgaa ta nariig

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:16

Энэ асууд�##� яаж шийдэхээс хамааран Сүхбаатарын т�##�бай дахь жагса�##� өргөжих эсэх нь шийдэгдэнэ.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 15:45

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 16:16

Хэрэв энэ санаачилгыг МАН-ын нэг гишүүн хөөцөлдсө н бол өдийд ногоон гэрлээр л чааж бгаа, АН -ын гишүү ний санаачилга болохоор л ингэж унжиж байгаан доо !

Зочин
Зочин
1 сар 15, 2025 00:25
Reply to  Зочин

М�##� бнадаа чи

Зочин
Зочин
1 сар 14, 2025 16:30

МАЗААЛАЙ БАЙХГҮЙ БОЛ ЖУУЛЧИД ИРЭХГҮЙ

арай
арай
1 сар 14, 2025 17:29

Мөнгөнд толгойгоо өгчихсөн шийдвэр арай гаргахгүй байлгүй дээ, ялангуяа Амарбаясг�##�ан УИХ-ын дарга, нутгийнхнаа төлөөлж сонгогдчихоод.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 17:42

Хилийн дагуу зам тавина гэж байхгүй. Хилийн тухай хууль бас зөрчигдөнө шүү

Зочин
Зочин
1 сар 14, 2025 22:04

Харж сонсож байгаа шүү та нарыг

Сумхүү.Д
Сумхүү.Д
1 сар 15, 2025 04:11

Би байг�##�ийн баримтат киноны мэргэжлээр сурч ирсэн хүн. Энэ дархан газраар 30-аад жил боломжоороо эрдэмтэн судлаачидтай явж зураг авч бүтээл ч хийж яваа. Дэлхийд байхгүй нэн ховор амьтан, ургам�##�тай, нам гүм, гайхамшигтай үлгэрийн орон шиг газар бол ГИДЦГазар мөнөөс мөн. Байг�##�ийн ер бусын амьд зоо парк бол зөвхөн Монгол оронд энд л байна. Баян бүрдүүдийн дэргэдэх "газар гэр"- үүдээр дайран өнгөрч байсан явуулын эрхэм зочидын сан�##� хүсэлтийн дэвтэрт бичиж үлдээсэн нэрс дотор " эрхмүүд"-ийн гарын үсэг байхыг харахад боомтыг биш баялаг хайсан гэж ойлгогддог. Тэртэ тэргүй Монголын ой, ургам�##� бэлчээрийн т�##�х�##��##�танд өртөж чанаргүйтсэн, сэргэшгүйгээр үгүй болж мөхөлд ойрхон очоод байна. Монголчуудын энэ боомт нээхийг дэлхийн орнуудын хэн боловч толгой сэгсрэн гаслан харуусах болно! Гашуун түүхийг 2024 оны 126 төрийн толгонууд үйлдэх нь.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 07:46

Дэлхийд 22 хон үлдсэн маза�##�айг манай эргүүнүүд устгах нь уу яах нуу харж байя даа

Ариунаа
Ариунаа
1 сар 15, 2025 15:27

Нарансэвстэйн боомтыг нээж яасан ч болохгүй юмаа гэдгийг эд нар дутуу ойлгосоон.нээхийг ард түмэн зөвшөөрөхгүй ээ.гэдгийг хатуу ойлгоосой

Зочин
Зочин
1 сар 15, 2025 21:57

Говийн гайхамшиг 6 амьтан ховор ургам�##� устах аюултай. Хил нээх юм бол ан амьтанд дэлхийн байг�##�ийн сангууд Монголд орж ирэх санхүүгээ татах аюултай хойч үедээ хэлэх үгүй болох бхда.

Арман
Арман
1 сар 16, 2025 21:12

Ямар аймшигтай мэдээ вэ !!! . Одоо яана. Эд нарыг буруу сонгожээ . Одоо яах вэ тааминээ !!!

зочин
зочин
1 сар 30, 2025 16:24

Яагаад зам тавьж болохгүй гэж, энэ маза�##�ай, хавтгай чинь харин жужлчин татах юм биш үү, ер нь улс нь ха�##�ттай, амьтан нь ха�##�ттай дайждаг газар Монгол л байна, Африкт яагахд бар арслан жуулчны хажуууд амьдраад болоод байдаг юм бол, Монгол нэг л бишээ

Холбоотой мэдээ

Back to top button