Гадаад

Ирэх валентины баяраар Жисү шинэ уран бүтээлээ цацна

Blackpink хамтлагийн гишүүд сүүлийн үед соло карьертаа илүү ихээр анхаарч байгаа билээ. Өнгөрсөн онд Женни "Mantra" нэртэй дуугаа олны хүртээл болгож, Rosé алдарт дуучин Бруно Марстай хамтарч "APT" дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж, мөн "Rosie" хэмээх шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгосон. Тэгвэл Lisa соло уран бүтээлээ идэвхтэй туурвихын зэрэгцээ HBO Max-ын "The White Lotus" цувралын гуравдугаар бүлэгт дүр бүтээгээд байгаа юм.

Харин Жисүгийн хувьд 2023 онд гаргасан "Flower" дуунаасаа хойш шинэ уран бүтээл гаргаагүй. Энэ байдлыг нь үзэгч фенүүд нь ихэд шүүмжилж байсан. Тэгвэл ирэх валентины баяраар шинэ уран бүтээлээ цацах болсноо мэдэгдлээ.

Одоогоор дууны нэр, жанр гэхчлэн чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа хэдий ч шүтэн бишрэгчид нь хайрын сэдэвтэй дуу байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. 

Сонирхуулахад, ирэх сарын 7-ны өдөр Жисүгийн тоглосон адал явдалт, инээдмийн жанрын "Newtopia" хэмээх цуврал цацагдах болно. Тэрбээр зомби дайралтын үеэр хуучин найз залуугаа хайж олохоор шийдсэн Кан Ён Жү хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байгаа аж. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button