Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Энэ дагуу өнөөдөр /2025.01.15/ хуралдах ёстой ч, өчигдөр хуралдсан. Иймд өнөөдөр хуралдахгүй.
Өчигдрийн хуралдаанаар “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Мөн бүсчилсэн хөгжлийн асуудлаар, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлын талаар, “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 18 асуудал хэлэлцсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.