Үйл явдал: Зарим иргэд ураныг эсэргүүцнэ
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11:30 цагт: Ураны гэрээг эсэргүүцэж, “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТТБ, “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТТБ ба иргэд, байгууллагын төлөөлөгчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 99790206, 80190070
14:30 цагт: Боловсролын яаманд Эрин сургуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад тус гэрээний ажлын хэсгийн гишүүд хариулна.
-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ уран эсэргүүцээд байгаа улсаа хорлогчидод хэлэхэд галт тэрэг хөдөлсөөн
ТББ-ууд гэж Эх оронч баг өмсөөд энд тэндээс мөнгө авч хөлсөөр юу ч хийхээс буцахгүй шантажаар амьдардаг новшнууд байх юмаа??? ХЗЯ эднийг улсын бүртгэлээс хасах хэрэгтэй!!!