Снөүбоардын гурван удаагийн аварга Г.Ганзориг оюутны ДАШТ-д оролцож байна

Монгол улсын снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин, “Эхлэл” клубийн тамирчин Г.Ганзориг Итали улсад 2025 оны 1 дүгээр сарын 13-23-ны хооронд зохион байгуулагдаж буй Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Г.Ганзориг нь 2019 оноос хойш снөүбоардоор тасралтгүй хичээллэж ирсэн бөгөөд Монгол Улсын снөүбоардын 3 удаагийн аварга, Улаанбаатар хотын аварга, Монголын бүх ард түмний их наадамд фрийстайл төрөлд алтан медаль, слалом төрөлд мөнгөн медаль эзэлж байв.
2023 оны АНУ-д зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд снөүбоардын төрөлд оролцож слалом төрөлд 24 байр, жиант слалом төрөлд 23 байр, 2024 онд БНХАУ-д зохиогдсон Олимпын онооны эрхийн тэмцээнд 7 байр, Азийн цомын тэмцээнд 26 байрт орж Монголын анхны шинэ снөүбоардын рекорд тогтоосон амжилттай тамирчин бөгөөд ХААИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.