Нийгэм мэдээ

Үйл явдал: Дулаан, цахилгаан үйлдвэрлэгчдийн ҮЭ-ээс авлигын асуудлаар мэдээлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. 

11:00 цагт: Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-д мэдээлэл өгнө.

11:30 цагт: Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос МҮЭБ Эрхийн тухай хуулиа умартаж, гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж, тэдний татвараар авлигын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

11:40 цагт: Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.

-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод энэ сарын 13-17-нд Монголын таеквондогийн VII их наадам "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болж, өнөөдөр дуусна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button