Гурилыг татваргүй болгож үнэ буулгах Д.Амарбаясгалангийн санаачилга "алдаа" байсан нь батлагдав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, гурилын үнийг бууруулах зорилгоор гурилын импортын татварыг хэмжээгүй, хугацаагүй тэглэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжлэг авч, УИХ-аар шуурхай горимоор хэлэлцүүлэн батлуулсан.
Энэ хүрээнд гурилыг 2024 оны тавдугаар сарын 1-нээс импортын татвараас чөлөөлсөн.
Ингэхдээ Д.Амарбаясгалан “улаан буудайн өртөг гурилын үнэ өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн. Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй” хэмээж байсан.
Гэвч гурилыг татвараас чөлөөлснөөр үнэ буурна гэдэг түүний “гоё” үг худлаа болж уг хуулийн төсөл бүтэн жилийн турш шүүмжлэл дагууллаа.
Тэгвэл гурилыг гаалийн татвараас чөлөөлснөөр үүсээд буй бодит нөхцөл байдал өнөөдөр болж буй Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ил болов.
Үнэн хэрэгтээ гаалийн татварыг чөлөөлснөөр өнгөрсөн хугацаанд ОХУ-аас 64 мянган тонн улайн буудайн гурил импортоор орж ирсэн. Гэсэн ч гурилын үнэ буураагүй. Эсрэгээрээ гурил, буудайн салбар хохирол амсаж, өрөнд орж доголдох эрсдэл үүсээд байгаа аж. Тиймээс Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарчээ.
Энэ талаар Байнгын хорооны хуралдааны үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуультай холбоотой үр дүнгүүд бий. Энэ хууль хэрэгжсэнээр нийтдээ 64 мянган тонн улайн буудаан гурилыг ОХУ-аас импортоор авсан дүн байгаа. Мөн 2024 оны жилийн эцсээр 17.9 мянган тонн тэжээлийн импортоор авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг дахин их дүн. Энэ үзүүлэлтүүд стратегийн хүнд болох улайн буудайн болон гурилын үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээнд нэлээдгүй доголдол бий болгосон. Гурилын үнэ зах зээл дээр тогтворжоогүй. Үнэ буураагүй. Импортын гурил л нэмэгдсэн үзүүлэлт байгаа.
ХХААХҮЯ-ны Газрын дарга Ц.Болорчулуун:
-Гаалийн албан татварыг тэглэх тухай хууль батлагдаж тодорхой хэмжээний үр дүн өгсөн боловч яг газар тариалангийн салбарт нэлээд хүнд цохилт өгсөн. Тухайлбал, Улаанбуудайн тариалалт 35.7 мянган га талбай, нийт ургац 57 мянган га талбайгаар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Газар тариалангийн салбар гэдэг бол зөвхөн тариаланчдын асуудал биш. Үүссэн асуудлаас болж энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа техник тоног төхөөрөмж нийлүүлдэг ААН-үүд, Ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлдэг ААН-үүдээс авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Цаашлаад салбар сүлжээгээрээ доголдох асуудал үүсээд байгаа учраас тооцоо судалгаа гаргаж ажилласан. Тиймээс Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болгох хуулийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсан.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа бүгд �##�даатай байсан. Цементийн татварыг бууруулв�##� орон сууцны үнэ буурна гэж сонгуулийн өмнө ард түмнийг хошгируулсан. Харин оны эцэст эсрэгээрээ орон сууцны дундаж үнэ 14,6% өссөн. Батзоригоо!
Шинэ хоршоо бол бүр том �##�даа байсныг 3 жилийн дараа харах болно. Хоршооны зээл авагчдын 99 хувь зээлээ машин, вогончик аваад дуусгасан
Дараагийн сонгуульд МАН-аа зориуд унагах гэж тийм тэнэг юм бодож олсон юм шиг л санагддаг юмаа !
Дотоодоосоо хангаж чадахгүй бол экспортоор хангах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид үгсэн хуйв�##�даж үнэ нэмээд сонгуульддаг. Стратегийн бүтээгдэхүүн тул төрийн өмчийн гурлын үйлдвэр байгуулаад ажиллуул болно
Ийм л м�##�нууд улсыг удирдаад байна даа,есайд гэж андл�##�ын хөшөөнөөс өөр юм хийсэнгүй,шүүр шувуу шорон гэж л үе үе гэж худлаа хангинана,энэ үнэхээр түүхэнд байгаагүй муу засаг,мэдлэг боловсролгүй г�##�ч м�##�ч юмнууд
Сайн үр дагавар гарахгүй гэдэг нь ойлгомжтой байсан..
Тухайн цаг үедээ ашиглаад үр дүнд хүрсэн боловч одоо шаардлагад нийцэхгүй байгаа бол өөрчлөх нь зөв.
Ямар их �##�даатай бичдэг юм бэ?! Согтуу байхдаа битгий юм бич!
Энэ ер нь бүтэхгүй хүн шиг бнаа !
Тариа будаа тарьж үзээгүй Алтай нутгийн суга Пацаан сүүлийн 10 гаруй жил дэмжиж2 арай гэж учраа олж байсан с�##�барыг унагачихаад ШАНД нь Алх тогшоод сууж бгааг хараад бүгдээрээ сууж бна даа. Урвагчид мандсан бузар цаг үед амьдарч бна даа.
Har tamhinaas iluu ashigtai biznes hiij bga taria budaa
Жамба лцэрэн гэдэг бодвол ямар нэг сургууль төгссөн сэхээтэн л хүн байх даа ? Гэтэл "нэг дахин"гэж ярихым, математикт ийм ойлголт байдаггүй юм ш дээ.
Энэнийг мэдэхгүй хүн "төрийн нарийн" хийгээд явж байх ч гэж дээ !!!
Тэгээд бас сайд нь ямар ч сургуульд гүйцэд сурч төг сөөгүй, хээл хахуулиар баяжсан нэг архичин бий.
Монголын төр, засаг гэж мөн дампуурч гүйцсэн бгаа хэрэг шүү !
Амарбаясг�##�ангийн �##�даа ч биш байхаа. Банкны хүү буухаагүй. Дээрээс нь гурилын үйлдвэрүүд үгсэн хуйв�##�дсан нь хэвээрээ байсан нь нөлөөлсөн дөө.
Гурилтай хамт цементийн татварыг тэглэсэн. Нүүрсний авлигаа цемент болгон авч, барилга болгон нуг�##�ж авах башир арга байсан гэж хзмүзс ярьж бга лээ. Гурилын татварыг тэглэсэн нь оросуудаас сонгуудийн мөнгө гурилаар авч сонгуульдаа зарцуудсан байх
z##laa bnga l huuduutai um hiideg nohor nuursni bagii
Энэ Амарбаясг�##�ангийн хамаатан садан, үелүүд дэлхийд байхгүй баян болсон. Энэ Шинэ хоршоо гэж хэдэн зуун тэрбум төгрөг төсвийн мөнгийг сонгуульд зарцуулсан. Энэ мөнгө хэзээ ч эргэн төлөгдөх найдвар байхгүй.
Амарбаясг�##�ан үелийнхаа эхнэрийг Гадаад яаманд мэргэжилтэн хийж байхад нь шууд 2021 онд Францад Элчин сайдаар мотордож томилуулсан. Одоо нөгөөдөх нь миний улс төрийн ар бат�##�гаатай томилолтоо сунгана гээд яриад явж бна гэнэ лээ.