Нийгэм мэдээ

Хэвийн боовоор кекс болон бялуу хийж, хэрэглэх нь эрүүл мэндэд хортой

Сар шинийн баярын өдрүүдийн дараа тавгийн идээний хэвийн боовыг ашиглан бялуу, кекс хийх тохиолдол элбэг. Хүнсний технологичид хэвийн боовыг дахин ашиглаж, нарийн боов хийхийг эсэргүүцдэг юм.

Хэт боловсруулсан цагаан гурилтай, ханасан тосонд хайрсан хэвийн боовыг сар шинийн баярын өмнө худалдан авч, багадаа тав хоног тасалгааны хэмд байлгадаг. Ханасан тос ихтэй бүтээгдэхүүнийг буталж, өндөг болон, сахарт зуурч, ахин хэрэглэх нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Сахарын болон бүдүүн, нарийн гэдэсний өвчин болон дотор эрхтний өвчлөлөөд өвдөх магадлал өндөр юм.

Иймд,

  • Хэвийн боовыг ашиглан дахин бялуу, кекс хийхээс татгалзах, аль болох дахин хэрэглэхгүй байх
  • Хэрэглэсэн тохиолдолд өндөг болон, сахартай холихгүй байх
  • Шарж, хэт болгож хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.

Нэмэлтээр дурдахад, сүүлийн үед залуусын дунд бүдүүн болон, нарийн гэдэсний өвчлөл ихэссэн бөгөөд энэ нь хэт болсон бүтээгдэхүүн болон цардуултай холбоотой байдаг байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлгүүрт зарагддаг нарийн боовыг хугацаа нь хэтэрвэл үйлдвэрүүд нь эгүүлэн татаж дахин бутлаад нарийн боов хийдэг нь худлаа биш. Зураг хөрөгтэйгээ фб-ээр яваад байсан даа. Урд нь сонсож байсан. Арай үгүй байх гэсэн чинь зургаар баталгаажаад явж байхаар нь хараад итгэсэн дээ. Тийм болохоор нарийн боов, боорцогоо гэртээ шинэхнээр нь хийгээд идэцгээе. Дэлгүүрээс дахин боловсруулсан хор авахаа больё хүмүүсээ.

ЗОЧИН
ЗОЧИН

НЭГЭНТ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН Л БОЛ ЗАДРАЛ ЯВАГДСАН БҮТЭЦ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН.ДАРИН ХЭРЭГЛЭХ НЬ МАШ ХОРТОЙ.

би хэлж байна
би хэлж байна

ачнөөн хоносон үмххий кимчи гудраал байдаг биздээ худлаа зүгээр болв болохоор л болохоо байчих гэнэ

Зочин
Зочин

Сар өнгөрлөө олон хоног хадгалсан гээд хаядаг түүх байхгүй байхаа энэ бичигчийг ёстой үгүйсгэж бна идээд л дуусдаг шүүдээ

Малд хайртай монгол түмэн
Малд хайртай монгол түмэн

Их өлссөн үед идэхэд асуудалгүй ходоодны шүүс задлаад шингэдэг дээ. Ядаж үхэр, гахайнд өгч болно доо.

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Угаасаа цардуул ихтэй гурилаар тосонд шарж болгоод маш олон хоногоор ширээн дээрээ тавьж олон хүн амьтны шүлс үсэргээд бохирдчихсон, амтгүй хатсан боовыг хаяхаас өөр аргагүй. Харамсалтай шд, хайран мөнгө, хайран бүтээгдэхүүн. Монголчууд олон давхар амтгүй боов өрж тавьж баярлахаа болих хэрэгтэй. За тэр мах бол бүр аймшиг. Хордлого болж үхмээр үнэр орж муудсан юмаа идээд ёстой хэлэх үг алга.

Зочин
Зочин

Танайх боовоо хаячихдагуу

Чука
Чука

Хэн, хаанаас, ямар мэргэжлийн байгуулага нь судалгаа шинжилгээ хийчихээд ийм юм бичээд байна. Тодорхой албан ёсны дүгнэлт баримт гаргаж ирж олонд мэдээллэх ёстой болохоос үнэн худал нь мэдэгдэхгүй ийм тэнэг юм нийтэлж болохгүй.

Малд хайртай монгол түмэн
Малд хайртай монгол түмэн

Дахин буцалгаж ид эн ч болно. Аль болох хаягдал нэмэх гээд байх юм. Юманд арга суманд гичир

Зочин
Зочин

Zavaan hog boldog

Зочин
Зочин

Боовыг 5 хонуулаад шууд хаях ёстой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тавгийн идээгээ 3 хонуулаад хурааж багасгана илүүг нь хөлдөөгчиндөө хийж багас багаар илэх хжмжээгжжр гаргаад идээд дуусгадаг яах ч гүй,хаяна ч гэх шиг сулиараад байгаарай!!!

Чука
Чука
Reply to  Зочин

Гуцаад бгаарай тэгээд боовгүй яахын

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүнсний бүх үйлдвэрүүд 1сарын 2 ноос ажилаа эхлээд хэвийн боов хийж нөөцөлж цагаан сарахр зардаг. Чи тэр боовноосмавсан байгаа

Холбоотой мэдээ

Back to top button