Өмнөд Солонгост сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяснаас болж 29 хүн бэртжээ

БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр өнөөдөр Сөүл хотоос 40 км зайд байрлах Посон дахь сургуулилтын талбайн гадна сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаясан байна.
Үүний улмаас 29 хүн бэртсэн бөгөөд 15 энгийн иргэн, 14 цэргийн албан хаагч өртсөн байна. KF-16 сөнөөгч онгоц гэнэтхэн найман удаа бөмбөг хаяснаас болж барилга байгууламжууд эвдэрч сүйрсэн бөгөөд одоогоор хоёр хүний биеийн байдал хүндхэн байгаа талаар албаныхан мэдээлжээ. Шалгалтын явцын дараа сөнөөгч онгоцны нисгэгчдийн нэг нь хөөрөхөөс өмнө буруу бай координатад оруулсан нь санамсаргүй бөмбөгдөлтийн шалтгаан байж магадгүй хэмээн тус улсын Агаарын цэргийн албан тушаалтан мэдээлсэн юм. Ослын нарийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.