АНУ-ын сенатор Трампыг Украины хамгаалалтыг сулруулсан гэж буруушаалаа

Украинд саяхан айлчилсан АНУ-ын сенатор Марк Келли даваа гарагт /2025.03.10/ хэлэхдээ Трампын захиргаа Киевт нийлүүлдэг тагнуулын мэдээллээ түр хугацаагаар зогсоосон нь Украины хамгаалалтыг сулруулсан гэжээ. Конгрессын Зэвсэгт хүчний хорооны болон Ардчилсан намын гишүүн болох Келли амралтын өдрүүдэд Украинд дэмжлэг үзүүлж, газар дээрх нөхцөл байдлыг дүгнэх зорилготой айлчилсан юм.
Хэрвээ Украинд тагнуулын мэдээлэл нь байсан бол сэргийлэх боломжтой халдлага гарсан эсэх талаар сэтгүүлчид түүнээс асуухад “Зуун хувь” гэж хариулжээ. Келли “Тэд хэрэгтэй зүйлээ авч чадахгүй бол, халдлагаас сэргийлэх чадамжийг нь өөрчилнө. Тийм халдлагууд баасан гарагийн шөнө, намайг Украинд байхад буюу бямба гарагт болсон” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас /2025.03.06/ хойш Украины албан тушаалтнууд ОХУ-ын халдлага болон Украины энерги, байгалийн хийн дэд бүтцэд хохирол учирч байгааг мэдээлсэн. Украины эрх баригчид мэдээлэл хийхдээ ОХУ даваа гарагийн шөнө Киев хотод агаарын цохилт өгсөн гэжээ. Трампын захиргаа өнгөрсөн долоо хоногт Украин руу илгээх зэвсгийн тусламж, тагнуулын мэдээллийг түр хугацаагаар зогсоосон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп