Дав.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс нь "түдгэлзүүлэхгүй" гэж тохиролцжээ

УИХ нь хууль тогтоох байгууллага тул УДШ-ийн шийдвэр дээр ямар нэгэн маргаан өрнүүлэхгүйгээр, Д.Цогтбаатарыг ялын хэрэгжилтийг хангах үүрэг хүлээх нөхцөл байдал үүсээд буй.
Хэргийн агуулга нь, Хөгжлийн банкны хэргээр Даваагийн Цогтбаатарт анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэгт үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон.
Хэрэг
Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө давж заалдах шатнаас уг ялыг хэвээр үлдээсэн ч хяналтын шатаар хэрэг бүрэн шийдвэрлэгдээгүй тул УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо эдэлсэн юм.
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд Хангайн бүсээс өрсөлдөж, парламентад суусан хойно нь УДШ-ээс Д.Цогтбаатарт хамаарах хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэснээр Д.Цогтбаатар нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулах ялтан болсон.
Ялын тогтоолоо 2025.03.10-ны өдөр гардан авсан юм. Тогтоолоо гардсанаар шүүхийн шийдвэр хэрэгжих үндсэн нөхцөл бүрдсэнээр тооцох билээ.
Хуулийн гаргалгаа
Харин УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө эгүүлэн татдаг хуулийн зохицуулалтын тухайд, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүхээр гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон л бол эгүүлэн татах нөхцөл үүснэ. Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай. Эл 9.1.5 дахь заалтаар гишүүд саналаа ил хураадаг.
Тэгэхээр Даваагийн Цогтбаатар дээрх заалтад үндэслэн эгүүлэн татах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байдлаар процесс өрнөх учиртай юм.
Тохиролцоо
Д.Цогтбаатар нь олон нийтэд "лайвчин" хэмээн танигдсан Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү юм. Д.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын хэргээр ял авч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар суллагдаж байв. Тэрбээр Д.Цогтбаатарын нэгэн адил нийтийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан тул УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй болж, төрсөн дүүгээр өрсөлдүүлсэн нь энэ юм.
Нийтийн албанд хоёр жил ажиллах эрхээ хасуулсан УДШ-ийн тогтоолоо гардчихаад буй Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах эсэх нь тодорхгүй байна. Хөшигний ард,
- АН-ын түүнийг явуулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүй.
- МАН түүнийг "хамгаална" гэх аман тохироо хийсэн,
- ХҮН нам энэ талаар парламентад асуудал хөндөхгүй байх ерөнхий тохироо хийгдсэн гэгдэж байна.
Хэрэвзээ, Д.Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн тохиолдолд Хангайн бүсэд дахин сонгууль явагдах нөхцөл байдал үүснэ.
Хөшигний ард Өвөрхангайгаас Д.Тогтохсүрэн, Баянхонгороос Г.Занданшатар нарын нэрс МАН-аас яригдсан хэдий ч төрийн тэргүүн тэдний ийн өрсөлдөхийг зөвшөөрөөгүй гэх мэдээлэл бий. Улмаар Г.Зандашатар нутаг гшлаараа Д.Цогтбаатарыг "хамгаалалтдаа авсан" ч гэгдсэн.
Түүнчлэн нөхөн сонггууль явагдсан тохиолдолд,
- МАН-аас Д.Тогтохсүрэнгийн зөвлөх С.Далхаасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай,
- АН-аас Х.Баттулгын зөвлөх асан П.Нүрзэд нарын залуу дүрүүд өрсөлдөнө гэх яриа ч байгаа юм.
УИХ-ын хаврын чуулганаар Д.Цогтбаатарыг төрийн ордноос явуулна гэсэн таамаг олон нийтийн дунд идэвхтэй яригдаж байгаа ч Засгийн газраа хамтран барьж буй улс төрийн намууд үүн дээр төдийлөн шамдахгүй байх магадлал нь илүү өндөр байгаа юм.
Намрын чуулганы завсарлагын хугацаанд парламентад сонгогдсон залуу гишүүдийг хайрцаглах, кнопоор нэгтгэх ажлууд хүчтэй өрнөж, хэсэг хэсгээр нь гадаад томилолтод явуулах, хуулийн төслүүд дээр ажиллуулах процессууд нэлээд явсан.
Түүнчлэн МАН-ын удирдлагуудтай ойр ажилладаг Э.Болормааг гадны компаниаас сонгуулийн хандив авсан шалтгаанаар эргүүлэн татах эрсдэл ч үүссэн. Нэг үгээр хэлбэл, Д.Цогтбаатарыг МАН явуулчихлаа гэхэд нь араас нь өөрийнхөө гишүүдийг хамгаалах боломж хумигдах учир тохиролцооны байдлаар авч үлдэх агуулга түлхүү хөндөгдөж байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчаас шоронд нь хийгээд ард түмний хохирлыг барагдуулаа
юун нохойн баас шиг юм бичдийн бээ хаха ядаж үг үсгийн �##�даагаа
юу худлаа юм бичээд бнаа Нүрзэд чинь хур�##�даа суупаггүй гишүүн биздээ
Хуулиа л барина шдээ �####� минэээ
Үхсэний чинь тохироо. Хууль хамаагүй болсон уу? Гэмт хэрэг үйлдчихээд л гишүүн болж ялаас мултардаг болох уу
Хууль хамаагүй болжээ
Нийтийн �##�банд хоёр жил ажиллах эрхээ хасуулсан УДШ-ийн тогтоолоо гардчихаад буй Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар УИХ... Энэ юу гэчихэв дээ, Итгэл гуай?