Нийгэм мэдээ
Улаанбурханаас сэргийлж Даланзадгадын цэцэрлэг, сургууль цахимд шилжлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдсан.
Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ,
- Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг дуустал хугацаанд цахимд шилжүүлэх
- Аймгийн хэмжээнд тэмцээн, уралдаан, дугуйлан, секц, олон нийтийн үйл ажиллагааг 18-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахыг 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хязгаарлах
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх.
Улаанбаатар хотын хувьд улаанбурхан өвчний гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаад байгаа юм. Тэд бүгд Вьетнам улсад аялаад ирсэн өгүүлэмжтэй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.