Нийгэм мэдээ

П.Батчулуун эмчийн цагаатгуулах хүсэлтийг хүлээж авсангүй, ялыг хэвээр үлдээлээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2 жил 6 сарын ял оноосон.

Тэгвэл, түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр хэлэлцэн, ялыг хэвээр үлдээжээ.

Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг эргэн дэнслэхээс гадна, түүний өмгөөлөгчийн хүргүүлсэн цагаатгах, ялаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 15:58

Муу хулгайч

Зочин
Зочин
3 сар 13, 2025 18:05

TSUVRAL ALUURCHIN MAYAGIIN ETGEED BNA SHTEE BUH NASAAR N HORIH HTEI

Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:20

Хулгай бол хулгай

Холбоотой мэдээ

Back to top button