"Осолдсон түргэний тэрэг автобусны өөдөөс орж ирсэн ба зам нь мөстсөн байжээ"

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин Улаанбаатар хотыг чиглэн явахдаа осолдож, түүнд зорчиж байсан найман хүний зургаа нь нас бараад буй.
Энэхүү ослын талаар Зам тээврийн яамнаас, “Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан билээ.
Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ. Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллав. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө.
Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар мэдээлэл өгөөд байна” гэж мэдээлэл өгсөн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж автобус хүн тээвэрлэж буй тул хурдаа барина. Дүрэм зөрчих эрхтэйгээрээ түргэний жолооч мөс зөс улирлаа тооцолгүй дураар давхиж. Мөн нар жаргах үед юм муу харагддаг нь үнэн. Зүгээр хүнийг хүртэл ийм звсрын цагт харахаар хувцс нь төстэй өнгөтэй бол ялгарч холоос харагддаггүй.
Нар жаргах үед гэж хаана байна?
УМ МА НИ БАД МЭ ХУИ
Хөөрхий дөө ямар босоод ирэх биш.ингэж олноороо бурханыг зориод байдаг.маш харамс�##�тай.бид чинь цөөхүүлээ шүү дээ
Эмнэлгийн машин барьхаараа л их мундаг дүрэм журам хамаагүй урсг�##� сөрж давхиж болно гээд бодчихсон, өөрсдөө ур чадваргүй нөхдүүд байж хайран олон хүний амь насыг авч одлоо. Харамс�##�тай байна. Холбогдох газар, хян�##�т ш�##�г�##�тын байгууллагууд нь үүн дээр анхаарах хэрэгтэй. Эмнэлгийн машин гээд ингэж явж болох юм уу. Новш