Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчууд Трампыг ОХУ-тай хэт ойр холбоотой гэж санаа зовж байна

“Reuters” агентлаг, “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулгаар америкчуудын тал гаруй хувь нь, Бүгд найрамдах намыг дэмждэг дөрвөн хүн тутмын нэг нь Ерөнхийлөгч Доналд Трампыг ОХУ-тай хэт ойр холбоотой гэж санаа зовж байгаа аж. Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Трамп АНУ-ын гадаад бодлогыг эрс өөрчилж, Украинд шахалт үзүүлэн ОХУ-тай харилцаагаа ойртуулах болсон.

Мөн тус санал асуулгад америкчууд Трампын Гринланд, Канад, Панамын сувгийг эзэмшинэ гэх газар нутгаа тэлэхээр зэхсэн мэдэгдлүүдийг дэмжихгүй байгаа нь илэрчээ. Асуулгад оролцсон хүмүүсийн 56 хувь, Ардчилсан намыг дэмжигчдийн 89  хувь, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 27 хувь Трамп Москватай хэт ойр холбоотой гэж үзсэн байна. Нийт оролцогчдын 40 хувь үүнтэй санал нийлээгүй бол дөрвөн хувь нь асуултад хариулаагүй юм.

Тэд мөн оролцогчдоос Трамп ямар ажлыг эн тэргүүнд тавих ёстой вэ гэж асуусан байна. Энэ асуултад оролцогчдын нэг хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрийг өргөжүүлэхийг сонгосон бол 61 хувь нь инфляцын эсрэг тэмцэх, 13 хувь нь холбооны засгийн газрын цар хүрээг багасгахад анхаарах ёстой гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button