Чуулган 27 тасалсан Х.Баттулгын асуудлыг байнгын хороо хэлэлцэх бол 14 өдөр чөлөө авсан С.Лүндэгийн цалинг хасна

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд нээлтэй хийж, энэ оны нэгдүгээр сарын 24-нд хаасан.
Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой байдаг. Харин намрын чуулганы ихэнх хугацаанд төсөв хэлэлцэж, томоохон төслүүд орж ирсэнтэй холбоотойгоор чуулган хаах хугацаа хойшилж нийтдээ 81 өдөр чуулсан.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын шинэчлэлийн хүрээнд чуулганы хуралдаанд суусан гишүүдийн ирцийг тухай бүрд нь нээлттэй парламент.мн дээр байршуулж байх тогтоол баталсан.
Ингэж УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг тогтмол гаргаж, олон нийтэд мэдээлдэг болсон ч ажлаа тасалж буй гишүүдэд нөлөөлөхгүй байгаа тул хамгийн сүүлийн арга нь хариуцлага тооцох болж буй.
Харин намрын чуулганыг таслалтаараа УИХ-ын гишүүн С.Лүндэг, Х.Баттулга нар хошуучилж байгаа.
Чуулган 81 хонгийн хугацаанд нийтдээ 30 удаа хуралдсан.
- Эндээс Х.Баттулга нийтдээ долоон удаа хуралд сууснаар бүртгэгдсэн байна. Ингэхдээ эдгээр өдрүүдийн ихэнх дээр нь хуралдаандаа хоцорч иржээ. Харин зургаан өдөр эмнэлгийн чөлөө авч, бусад өдөр нь тасалсан байна. Ингээд түүний эмнэлгийн чөлөө, чуулганд суусан өдрийг хасвал УИХ-ын гишүүн Х.Баттулга 27 удаа чуулганаа тасалжээ.
- УИХ-ын гишүүн С.Лүндэгийн хувьд чуулганы хуралдаанд нийтдээ 12 удаа суусан байна. Үлдсэн 18 өдрийнхөө 14 өдөр нь эмнэлгийн чөлөө авч, бусад өдөр нь тасалсан байна. Мөн ажилдаа ирсэн өдрүүдийн дийлэнх дээр нь хоцорсноор бүртгэгджээ. Ингээд түүний эмнэлгийн чөлөөг хасаж тасалсан өдрийг тооцвол 4 өдөр чуулган тасалжээ. Харин эмчийн чөлөө гэх хэсгийн оруулахгүй тооцвол тэрбээр 18 удаа чуулган суугаагүй байна.
Иймд УИХ-ын гишүүн С.Лүндэгийн хувьд ихэнх өдрөө эмчийн чөлөө гэж бүртгүүлсэн тул зөвхөн дөрвөн өдрийн цалингаа хасуулаад өнгөрөх нь. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын таслалт 40-өөс дээш цаг байгаа тул түүнд хариуцлага тооцож ирцийн асуудлыг Ёс зүй дэгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Учир нь гишүүдийн ирцийн асуудлыг хоёр бодлогын бичиг баримтаар зохицуулна.
- Нэгдүгээрт, УИХ-ын тухай хууль, УИХ-ын тухай хуульд хэрэв тухайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаандаа оролцоогүй бол тухайн өдрийн цалинг нь хасна.
- Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн дүрмийнхээ дагуу тухайн жилдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын тав хоногоос хэтэрсэн цагаар буюу 40 цаг болон түүнээс илүү хугацаанд ажлаа тасалсан тохиолдолд хариуцлага тооцож Ёс зүй, дэгийн байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцэнэ гэсэн эрх, үүрэг бий. Энэ эрх үүргийнхээ хүрээнд тухайн гишүүдэд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт сонгогчдоос уучлал гуйлгах, гуравдугаарт зургаа хүртэлх сарын цалинг нь 20 хүртэлх хувиар хасах боломжтой байдаг байна.
Өнөөдөр /2025.03.17/ УИХ-ын хаврын чуулган нээнэ. Улмаар чуулган болон хороод хуралдаж эхлэх юм. Ингэснээр Ёс зүй байнгын хороо хурлаа товлож, намрын чуулганы гишүүдийн ирцийн нэгдсэн мэдээллийг нэгтгэж хариуцлага тооцох ажлаа эхлүүлнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Сануулах, уучл�##�т гуйх"-аар чинь яах юм бэ! Шууд ц�##�инг хас!!!
Хууль тогтоогч хүн ажилдаа ирэхгүй, ажлаа таслаад байгаа юм бол эргүүлэн татах хэрэгтэй
Баттулгыг гишүүнээс нь хөөчихөө би барилга дээрээ туслахаар авчий хөөш
baigiin horoo jenkod bol yuch bish , zugeer jujigchid nuuree budaj alialah n gartsaagui , nuguu talaar tsalin haslaa geed ter munguur dutah hun mun uu ? barag ulsiin tusuvtei adil toonii mungu huraadag hun bizdee !
Энэ Баттулга хур�##�даа оооогт суудаггүй нөхөр дөө. Монголын #1 ........чийг яагаад сонгоод байдаг юм бэ дээ??????
Баттулгын толгойг илээд, Лүндэгийн ца линг хасахым бна л даа. Байнгын хорооны хурлд Баттулга ирж хараг даач,ирсэн ч тэнд үг хэлэх шударга зоригтой хүн бхгүй.
Женко чинь хувийн цагдаа, а луурчинтай гар !
Сайд Алтангэрэл тэр т�##�аар дуугарахчгүй, ер нь амь насаа л бодсон нь дээр гэж үзнэ л дээ !
Tuvd banhar
Тэр өвдөөд байгаа Лүндэг гээд новш нь гишүүнээ өгөөд эмчилгээгээ тууштай хөөцөлд.Зайлаад өгөөч л�##�ар.Хур�##�даа суухгүй юм бол яах гэж шавар хааж ГИШҮҮН БОЛСОН юм бэ.Тагжийсан түвд хулгайчийг �######�уулж,дахин сонгууль явуулж МУУ ХҮҮХЭН ДЭЭР ИШИГТЭЙ ЯМААНЫ ГАРЗ гэдэг л болох нь.Тэтгэврийн зээл тэглэж байна гэж үндсэн хууль зөрчсөн ,зутангийн нь ёстой нэг зуурсан даа.