Чуулган нээлтээ хийж, ҮАБЗ-ийн мэдээллийг ХААЛТТАЙ сонсож эхэллээ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ 10.00 цагт нээлтээ хийлээ.
Нээлтийн дараа үргэлжлүүлэн уламжлал ёсоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг ХААЛТТАЙ сонсож байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор мэдээлэл өгөх аж.
Ташрамд дурдахад, хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. “Чайна Энержи”-тэй хийх гэрээ, Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, УЕП болон АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зэргийг хэлэлцэнэ. Мөн Татварын багц хуульд иргэд, ААН-үүд ихээхэн хүлээлттэй байна.
Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ 14 мега төслийг хэрэгжүүлэх, Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчлөх, монопольтой тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хэд хэдэн үзэл баримтлалаар ажиллана гэдгээ мэдэгдэв.
Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.