УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СЗХ-ны гишүүнд дэмжигдээгүй Т.Доржхандын авга дүү Л.Сонор АХБ-нд ажиллана

СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ. Тэрбээр энэхүү банканд ажиллаж буй анхны Монгол хүн болж буй аж.

2025.01.16-нд УИХ-аар хэлэлцэх үеэр түүнийг Т.Доржхандын авга дүү гэдгийг олон нийт мэдсэн юм. Тодруулбал, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү. АНУ-ын Такома коммюнити коллежийн Бизнесийн удирдлага, АНУ-ын Вашингтоны их сургуулийн Санхүү бизнесийн удирдлагын зэрэгтэй аж. Тэрбээр 2015-2022 онд Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газарт зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан намтартай.

Тухайн үед УИХ-ын гишүүн Ө.Шижир "Т.Доржханд гишүүн даатгалын бизнестэй мөртлөө өөрийнхөө хүнийг СЗХ-ны даргаар томилж болохгүй. Муухай харагдаж байна" хэмээсэн.

Харин Т.Доржханд, "Л.Сонор явбал Монгол Улсын өрийн асуудал, гадаад бондын асуудал хүндрэх гээд байна гэдгийг хэлж л байсан" гэж байв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2025 11:51

Анхэых ч гэх шиг ягшдээ ха ха

Зочин
Зочин
3 сар 18, 2025 15:17

Анхных нь бол биш бхаа

Зочин
Зочин
3 сар 18, 2025 22:04

Ач гэнэ.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 15:10

Ач дүүг авга гэж тэнэгтэх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button