"Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй, мэдэгдэх хангалттай"

Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэхийн тулд журам, зөвшөөрөл авахын оронд зөвхөн системд мэдэгддэг болсон талаар өчигдөр /2025.03.17/ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ярилаа.
Хэрэв Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлнэ гэвэл хүсэлтээ гаргана, хариуд нь цахимаар мэдэгдэх юм байна.
Х.Нямбаатар “Зөвшөөрлийн асуудал дүүргүүд рүү шилжсэн. Хуулиараа зөвшөөрөл гэж байхаа болиод, мэдэгддэг болсон. Иргэн, ААН-үүд дүүрэгт хүсэлт гаргана, хариуд мэдэгдэл ирдэг процесс бий. Өөр үйлдэл байхгүй.
Гэвч төрийн албан хаагчид заавал гуйлгадаг харилцаа нь тасрахгүй хэвээрээ л байна. Цалингаа аваад ажиллаж чадахгүй байгаа бол чөлөөлж, зоримог өөрчлөлт хийнэ” гэжээ.
Өөрөөр хэлбэл иргэн, ААН нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах бол бүртгүүлэхгүй, зөвшөөрөл авахгүй. Харьяа дүүргийн холбогдох байгууллагад хүсэлтээ өгч, хариу мэдэгдэл хүлээн авснаар эрх нь нээгдэх аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо улсаас маш бага хүүтэй зээл олгож эхлэх хэрэгтэй.
Хүний идэх хүнсний үйлдвэрлэлд мэргэжлийн шаардлага тавихгүй бол эрүүл мэндээр хохирч стандартаа зөрчих асуудал гарах вий - мөрдөөрэй дээ?!!! Дээр нь мэргэжлийн хүн - байгууллага чиглэлээ барьж эрүүл ахуй дэг журмаа баримтлах ёстой доо??!!!! Ямарч хяналтгүй гудамж талбай шаардлага хангахгүй орчин хаа хамаагүй ТҮЦ - хонгилд ажил үйлчилгээ үйлдвэрлэл явагдах вий дээ??!!! Стандарт...