УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Ноорог.мн сайттай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хуулийг хэлэлцэнэ гэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай.Өнөөдөр болж өнгөрсөн Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм.

Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн. Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 08:43

чи цаана нь бгаа ш дэ худлаа жүжээд хулгайч �####�

Зочин
Зочин
3 сар 19, 2025 09:39

Жүжигчин

Зочин
Зочин
3 сар 19, 2025 09:42

Цаана нь танай намын дарга байгаа шүү.Хэвлэл , ТВ , сэтгүүлчдийг худ�##�дан авч хуурамч мэдээлэл цацдаг . Үгэнд ороогүйг хашраах арга хэрэглэдэг байгаа шүү

Уншигч
Уншигч
3 сар 19, 2025 11:06

Нэг жижиг сайтаас болж хэвлэлийн хууль хэлэлцэнэ гэдэг сонин байна өөр шийдэх олон асууд�##� баймаар авлигч хулгайчдын эсрэг цогц арга хэмжээ авах сайн хуультай болмоор

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
3 сар 19, 2025 11:36

Jujig jujig zg bolio

Э.Итгэл
Э.Итгэл
3 сар 19, 2025 11:40

Хүмүүсийн бичээд байгаа ер нь ортой ч юм биш үү. Нэг жижиг сайтын хэдэн бачааныг ш�##�гасан нь тийм их сүр бадруулаад байх явд�##� огт биш байх.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 12:40

ЯЭНЭ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ГАДУУР ТЭНЭЖ
ЯВАА ЮМ....УЛМ ОРОН СҮЙРЧ БАЙХАД
ДАНХТАЙ НЬ ХАМТ �######�УУЛ...ЯМАРЧ
БОЛОВСРОЛГҮЙ ШАНТААЖЧИН Л БАЙСАН...

Зочин
Зочин
3 сар 19, 2025 12:42

ИХ ХУРЛЫН ДАРГАА АЛД НҮҮРСЧИН
ДАНХТАЙГАА �######�....

Зочин
Зочин
3 сар 19, 2025 13:36

Амарбаясг�##�анг одоо хэн хүндэтгэхийн шууд ажлаа өгөхөө бодсон дээр

Иргэн хүн
Иргэн хүн
3 сар 19, 2025 14:30

Амарбаясг�##�ан гэж дүр эсгэсэн луйварчин шударга царайлж жүжиг тоглосоор... Нүүрсний хамгийн том хулгайч УИХ дарга бус шоронд сууж байх ёстой бус уу

Холбоотой мэдээ

Back to top button