УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжвэл IX сарын 15-наас V сарын 15 хүртэл сар бүр ₮100 мянгын татаас олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.19/ ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолыг албажуулан баталжээ.


Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, "Улаанбаатарт 200 мянга орчим айл өрх хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байна. 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж байгаа. Үүнээс гадна зам тээврийн хөдөлгөөнд Авто тээврийн төвд бүртгэлтэй 804 мянган машинаас 500-600 нь хөдөлгөөнд оролцож байна. ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалангийн ДЦС гэсэн эх үүсвэрүүд өнөөдрийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа талаар Жайка олон улсын байгууллагын судалгаанд дурдагдсан.

2025-2026 онд шилжих өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 32-50 мянга орчим айл өрхүүдийн хэрэглээг хийд шилжүүлэх тогтоолын төслийг баталж өглөө. Ингэхийн тулд айл өрхүүдийг дулаалгыг стандартад нийцүүлэх, сайн дураараа хатуу түлшнээс татгалзах шаардлагатай. Нийслэлээс хийн түлшний зуухыг байршуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх юм.

Хийн түлшний хэрэглээнд шилжсэн тохиолдолд халаалтын улирлын найман сар буюу IX сарын 15-наас V сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгоно. Энэхүү зохицуулалтыг өнөөдрийн тогтоолоор албажуулж өгсөн.

Дулаан алдалтаа багасгаж, стандарт шаардлагыг хангасан тохиолдолд л хийн зуух руу шилжих шилжилтийг хийхээр төлөвлөж байгаа.

Мөн бүх яамдад агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг байдаг учир үүнийхээ дагуу яам тус бүр дулаалгын стандартыг сахиулна. Яамдыг бүсчлэн хуваарилж ажиллуулна. Айл өрхүүдийн дулаалгын стандартыг хангуулахад зэвсэгт хүчин, хилийн цэрэг, төрийн цэргийн байгууллагууд, төрийн өмчит компаниудыг оролцуулах агуулга бүхий тогтоол батлагдсан.

Хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн. 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхэд энэ хэрэглээ хамгийн багадаа 100 мянган тоннд хүрнэ. Энэ чиглэлээр хийн биезнес эрхлэгч, импортлогчидтой нэгбүрчлэн уулзаад хамтран ажиллах чиглэлээр ярилцаж байна" хэмээлээ.


Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Айл өрхүүдийн дулаалгад төрийн байгууллагуудын татан оролцуулна. Бүх нийтийн аян болгож өрнүүлнэ. Хийн зуухаар айлуудыг хангахад арилжааны бүх банкууд ногоон зээл буюу хөнгөлөлттэй зээл олгохоор хамтран ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 16:05

Татаас, шахаагаа л бодох юм. Газ :Монголд яагаад иым үнэтэй бгааг нягтлаач . Орост маш хямд бдаг.

Төмөр
Төмөр
3 сар 19, 2025 17:53

Одонтуяа мэт нийгмийн шаар шавхруу ямар ажил хийх юм ямарч чадваргүй д�##�жигнасан �########�.Уг нь хийн түлшинд шилжвэл маш сайн.Гэхдээ Одонтуяа мэт �########� чадахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button