Х.Баттулгын татаасаар Х.Эрдэнэбаатар Хөгжлийн банкны дэд захирал болов уу

Хөгжлийн банкны дэд захирлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Эрдэнэбаатарыг томилжээ.
Х.Эрдэнэбаатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд IV тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн, ялалт байгуулж чадаагүй юм. Энэ тойрогт АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хүмүүсийг сойсон. Ерөнхийдөө Х.Баттулгад "хуваарилсан" мандатууд энд тавигдсан гэсэн үг.
Нөгөө талаар Х.Эрдэнэбаатар нь 2013 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Майзус финаншл сервиусис” компанийн хөрөнгө оруулалтаар “Мониполо” ББСБ-ыг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж ирсэн. Гадаадын компаниас санхүүжилт авч, дотоодын иргэддээ зээлдэх буюу мөнгө хүүлэх замаар огцом хөрөнгөжсөн гэдэг.
Ардчилсан нам Засгийн газарт хамтарснаар албан тушаалын томилгоо ч идэвхтэй хийгдэж байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар АН-ын З.Нарантуяа очсон бол ийнхүү дэд захирлаар нь "Жэнко"-гийн татаасаар Х.Эрдэнэбаатар томилогдов уу?
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хэдэн з�##�уус амр�##�тын өдөргүй 3 жил зүтгэж өр ширийг нь цэгцлээд нам бус тул бүгд өөрийн хүсэлт нэртэй х�##�агдаж АН намын нөхөд ийм мөнгө хүүлэгч нарт удирдлага очихоор харамс�##�тай юм.ТУЗ-н хян�##�таа сайжруулаарай даа.
Өр шир нь цэгцэрсэн гэж бодож байгаа бол тун гэнэн бна даа