Иргэд: Цалин амьжиргаанд хүрэлцэхгүй, аппликэйшний зээлээр амьдарч байна

Иргэдийн гар дээрээ авч буй цалин амьдралд нь хүрэлцээтэй байдаг уу.
ҮСХ-оос Монгол улсын иргэдийн дундаж цалин хоёр сая 229 мянган төгрөгт хүрсэн гэж хоёр хоногийн өмнө мэдээлсэн. Энэ нь 2023 оны дүнгээс 448 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Харин өнгөрсөн оныхоос 229 мянгаар нэмэгдсэн дүн.

Төрийн албан хаагчдын цалинг шат дараатайгаар нэмж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрүүдийг төр засгаас удаа дараа гаргаж, цаасан дээр бичигдэх цалингийн дүн өсдөг.
Гэвч бодит амьдрал дээр эдгээр нэмэгдсэн дүнтэй цалин иргэдийн амьдралд хэр зэрэг хүрэлцээтэй байдаг талаар иргэдээс тодрууллаа.
Г.Нарантуяа: -Энэ байдлаараа 10 мянган төгрөгөнд гурилан боов, таван мянган төгрөгөнд талх авдаг болох байх. Юмны үнэ айхтар өсөж байна-

-Таны болон танай гэр бүлийн сарын орлого хэрэглээндээ хүрч байна уу?
-Би 650 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгосон. Одоо нэг жил болж байна. Саяхан тэтгэвэр нэмэгдээд 680 мянга болсон. Сарын хэрэглээний хаана ч хүрдэггүй шүү дээ. Хүн л болсон хойно хоол ундаа бэлтгэнэ. Дулаан түлш, тог цахилгаанаа төлнө. Ингээд өөрт хэрэгтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн аваад л цаана нь ямар ч мөнгөгүй үлддэг. Тэтгэвэр амьдралд хүрдэггүй учраас би үйлчлэгчийн ажил хийж, мөнгө олж байна. Цалин, тэтгэвэр хоёроо нийлүүлэхээр бас арай учиртай. Хэрэглээндээ тааруулаад байгаа юм. Уг нь тийм айхтар юм худалдаж авдаггүй шүү дээ. Тийм байхад л арай ядан идэх хоолтойгоо л амьдарч ч байна.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг авахад хэр үнэтэй байна вэ. Юу хамгийн үнэтэй тусаж байна вэ?
-Оны өмнөхөн нэг ширхэг талхыг 2000 төгрөгөөр л авч байсан. Одоо 3000 болчихсон байна. Нэг гурилан боов зургаа, долоон мянга болчихсон. Төд удалгүй арван мянган төгрөгөнд ганц гурилан боов, таван мянган төгрөгөнд талх худалдаж авах юм байна. Наад захын жишээ нь л энэ шүү дээ. Хүн л болсон хойно өдөрт хэрэгцээ шаардлагатай зүйл гарна. Тэрийгээ авахад ч үнэтэй. Адаглаад автобус нь хүртэл 1000 төгрөг болчихсон. Уг нь мянган төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино гэж хэлсэн юм билээ. Худлаа л юм байна лээ. Хүүхдүүд маань автобусанд суух тоолондоо л мөнгө өгч байна гэсэн.
-Б.Алтанзул: Цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөөд, банкны зээл гардаггүй. Аппликейшны зээл авч, хэрэглээгээ тааруулж байна-

-Цалингаараа хэрэглээгээ хангачихаад, цаана нь мөнгө үлддэг үү?
-Үлдэхгүй шүү дээ. Яаж бидний цалин үлдэх вэ дээ. Цалин буугаад л мөнгөгүй болчихдог.
-Хэрхэн санхүүгээ зохицуулж, хэрэглээгээ хангаж байна вэ?
-Зарим үедээ хүнээс мөнгө зээлнэ. Заримдаа зээлийн аппликейшнээс зээлдэг. Ер нь зээлээс зээлийн хооронд л амьдардаг. Уг нь ажил хийгээд, цалин аваад байгаа хэрнээ арай л амьдралд маань хүрэлцэхгүй байна. Мянга нийгмийн даатгал төлөөд нэмэр байхгүй шүү дээ. Цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалаа төлдөг. Гэвч банкнаас огт зээл гарахгүй. Харин хэдэн зээлийн аппликейшнээс хэрэглээний зээл гэж хоёр орчим сая төгрөг л гарна. Түүгээр нь л болгодог. Хоёр аппликейшнээс зээл авчихвал нэгээр нь авч нөгөөг нь дардаг. Фейсбүүк дээр иргэдийн дундаж цалин хоёр сая гарсан л гэдэг. Тийм биш ээ. Арав хоног ажиллаад сая төгрөг авах уу, үгүй юу. Авлаа гэж бодоход, нийгмийн даатгал татвараа төлнө. Гар дээр үлдсэн хэдэн төгрөгөөрөө хоол хүнсээ бэлтгэе гэхээр талх нь 3500 төгрөг болчихсон. Уг нь намайг бага байхад талхыг 250 төгрөгөөр авдаг байсан юм.
-Хүнсний үнэ хэр нэмэгдэж байна вэ. Мөн танай гэр бүл 15 хоногийн хэрэглээний зардал хэдэн төгрөг болдог вэ?
-Сарын өмнөөс эхлээд л нэг, хоёр зуун төгрөг нэмэгдчихдэг юм билээ. Долоо хоногт зуу, тавин төгрөгөөр нэмэгддэг. Юм өсөж, өөрчлөгдөх нь хэдий жам ёсных ч гэлээ бас хэтэрхий байна. Арай л дэндүү бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Манайх ам бүл дөрвүүлээ. 15 хоногийн хэрэглээгээ бэлдэхэд нэг сая төгрөг болчихдог. Махаа авна. Хүүхдүүддээ шим тэжээлтэй ногоо авна. Хааяа өгөх амттан авна. Нөхөр бид хоёрын хэрэглээгээ хэрэндээ хассан ч хамаг мөнгө хоол хүнс, ахуйн бараа, тог цахилгаан, ус дулаандаа явчихдаг. Ийм байхад хүнээс мөнгө зээлж, аппликейшинд өр тавихгүй гээд яах вэ дээ. Хавар болохоор л юмсын үнэ бага багаар нэмэгддэг. Сүүлдээ энгийн хэрэглээгээ ч авч дийлэхгүй байдалд хүрч байна.
-Н.Ганхуяг: Хэдэн жилийн өмнө зуун мянган төгрөгөөр хүнсээ бүгдийг нь авдаг байсан. Харин одоо таван кг маханд л хүрч байна-

-Иргэдийн цалин нэмэгдсэн гэж мэдээлдэг. Энэ нь хэр бодитой вэ?
-Телевизийн доогуур урсдаг мэдээн дээр иргэдийг дунджаар 2.3 сая төгрөг авдаг гэсэн байсан. Энэ тоог худлаа гэж боддог. Нэг сая таван зуун мянгын цалин авдаг хүн байгаа. Авсан цалингаасаа даатгал, шимтгэлээ төлөөд, дансанд нь орох мөнгө нь их л багасах байх. Гол нь энэ цалингийн дунджыг уул уурхайд ажилладаг өндөр цалинтай хүмүүсийнхээр бодож, дүнг нь гаргадаг байх.
Тэрнээс биш бүх хүн 2.3 сая төгрөгийн цалин авбал, арай дээр амьдарна. Гэхдээ л хүрэлцэхгүй. Мах нэг кг нь 17, 18 мянган төгрөг болчихсон. Таван кг мах авлаа гэхэд нэг зуун мянга давна. Хэдэн жилийн өмнө нэг зуун мянган төгрөгөөр гурван тор дүүрэн юм аваад, хүнсээ бэлддэг байсан. Одоо зуун мянган төгрөгөөр таван кг мах л авч дийлнэ.
-Өдөр тутмын хоолоо бэлтгэх хүнсийг авахад, хэдэн төгрөг болдог вэ?
-Сая цагаан сараар тавантолгойн хувьцааны мөнгийг иргэн бүрл өгсөн шүү дээ. Түүний дараагаас эхлээд, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Хэдий 2.3 сая цалин авдаг байлаа гээд инфляци өсөөд, тог цахилгааны мөнгө нэмэгдчихвэл ерөөсөө л цалин чинь хаанаа ч хүрэхгүй. Нэмээд өр зээл тавьж байж л амьдралаа залгуулна. Манайх ам бүл дөрвүүлээ амьдардаг. Хагас сарын хоол хүнс, ахуйн хэрэглээний матеиарлыг авлаа гэхэд дор хаяж, нэг сая төгрөг.
-Б.Нямаа: Цалин хүрэхгүй болохоор зээлийн аппликэйшснээс зээл авч байна-

-Таны цалин танай гэр бүлийн хэрэглээнд хүрч байна уу?
-Миний хувьд одоогоор ажил хийхгүй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш илт өссөн. Наад захын хэрэглээнүүд болох байрны мөнгө, тогны мөнгө ч өссөн. Арай гэж тог, цахилгаанаа өгөөд хүнсээ авах гэхээр цалин дуусчихсан байдаг.
-Цалингаас цалингийн хооронд санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?
-Зээлээр л болгодог. Хүүтэй мөнгө хүнээс зээлнэ. Аппликейшнээс зээл авна. Төлөлтийн хугацаа нь болонгуут сунгаж, байгаад өөр аппликейшнээс зээл авчихдаг. Ингэж л амьдрах гэж зүтгэж байна шүү дээ.
-Н.Наранцэцэг: Гурилан бүтээгдэхүүний хэмжээ нь багасаад, үнэ нь нэмэгдчихсэн-

-Таны тэтгэвэр хэрэглээнд нь хүрч байна уу?
-Тэтгэвэр нэмж байна л гэдэг. Нэмэхтэй нь зэрэгцээд барааныхаа үнийг нэмчихээр ямар олиг байх вэ дээ. Би 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Манайхан олуулааг ч хэлэх үү, мөнгө төгрөг хэрэгтэй үед хүрэхгүй шүү дээ. Урьд нь 2500 төгрөгөөр талхаа авдаг байсан бол одоо мянган төгрөгөөр нэмэгдсэн дүнгээр авч байна. Гурилан бүтээгдэхүүний хэмжээ, грамм нь улам багасаад, үнэ нь өсөөд байгаа. Тийм болохоор арай гэж л талхаа авч чадаж байна.
-н.Цагаанаа: Өдөр ирэх тусам мөнгө цаас болж байна-

-Таны сарын орлого хэдэн төгрөг байдаг вэ, хэрэглээнд нь хүрч байна уу?
-Хаанаа ч хүрэхгүй. Саяхан тэтгэвэр 30 хувь нэмэгдүүлсэн гэсэн. Ердөө гучин мянган төгрөг л нэмсэн байна лээ. Тэтгэвэр нэмэгдээд би 690 мянган төгрөг авдаг болсон. Тэтгэврээ аваад байрны мөнгөө төлнө, эмээ авна, хүнсээ авна.
Цалин, тэтгэвэр нэмэх нь аятайхан дуулддаг ч хоол хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчих юм. Одоо дөрөвдүгээр сард цалин тэтгэвэр нэмнэ л гэсэн. Дагаад л хамаг юмны үнэ өснө. Өдөр ирэх тусам л энэ мөнгө чинь цаас болоод байна шүү дээ. Хоёр сарын өмнө л би цайныхаа сүүг 3600 төгрөгөөр авдаг байсан. Одоо тэгсэн 4800 төгрөг болчихсон. Юмны үнэ хаданд гарчихсан. Тэтгэвэр хүрэхгүй байх үедээ хүүхдүүдээсээ мөнгө авна. Тэд чинь бас адилхан амьдрах гэж яваа. Мөнгө төгрөг нь хүрдэггүй л байх. Хааяа хүүхдүүдээсээ мөнгө авдагтаа ичдэг л юм. Гэхдээ гар хоосон, түрийвч улайсах үе бас байх юм аа.
-ЭМД-аар эмээ хөнгөлөлттэй үнээр авдаг уу?
-Тэгнэ ээ. Тэр бас их нэмэртэй. Даралтны эм тангаа хөнгөлөлтөөр авчихдаг. Бусдаар бол тэтгэврээ аваад хэрэглээгээ хангачхаад, дансанд мөнгө үлдэхээ больсон.
-2.3 саяын цалин авдаг хүн байдаг юм уу. Одоо авч байгаа цалин бол яагаад ч хүрдэггүй шүү дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэлээн өссөн. Яах вэ, зээл тавихгүйг хичээгээд, санхүүгээ хэрэндээ зохицуулдаг.
Иргэдийн дээрх сэтгэгдлээс харахад, нэмэгдсэн гэх тодотголтой цалин болон халамжууд зөвхөн цаасан дээр л нэмэгдсэн дүнгээр бичигддэг харагдаж байна.
Харин хачир дээрээ иргэдийн гар дээр ямар ч чанаргүй байдлаар цалин олгогдож, улсдаа татвараа төлж, үлдсэн хэдэн төгрөгөөрөө амьжиргаагаа залгуулахад хүрдэггүй талаар тэд хуваалцаж байна. Цалингаас цалингийн хооронд амьдрах гэсэндээ аппликэйшнээс зээл авч, түүгээрээ амьжиргаагаа залгуулж байдгаа ч мөн ярилаа. Тэтгэвэр болон цалтин нэмэгдэх үеэр бараа бүтээгдэхүүний үнэ салхи мэт өөрчлөгдөж, нэмэгдэж, тэнгэрт хадсаар төгрөгийн ханш унаж, сулбагар болсоор өнөөдөр хүрчээ. Авдаг цалин нь бодит байдлаар чанаржиж, амьдралдаа ч, амьжиргаандаа ч зарцуулдаг болох сон. Өрийн дарамтыг нуруун дээрээ үүрч, зээлийн хүү төлж, өрөөс өрийн хооронд өдрийн хоолоо залгуулж амьдармааргүй байна гэх битүүхэн хүсэл иргэдийн дотор буй.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц�##�ин 2сая гэж худлаа шүү 1.5 саяыг ихэнх нь авч бгаа тэтгэвэр бол ихэнх нь 689 мянгыг авдаг яагаад үнэн тоо бичиж болдоггүй юм бээ
ГЭЦҮҮ ГЭЦҮҮ ЭДГЭЭР АРДУУД ҮНЭНИЙГ ӨЧЖЭЭ ЦАЛИН НЭРТЭЙ НУС ТӨДИЙ МӨНГӨ БОЛ ДЭЭДСИЙН НЭГ АЯГА КОФЕНЫ МӨНГӨ ЮМ. МУУЛ БОЛ ЗАХЫН ХАР ОВООХОЙ ГЭГЧЭЭР ИРГЭДИЙХЭЭ НУРУУН ДЭЭР ИЙМ ИХ АЧАА ТАВЬЧИХААД ӨӨРСДӨӨ НУУЦ АМРАГУУДТАЙГАА УЖИГ САМУУНД АВТАН ЗҮГЭЭР ЧУХАМ Л ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРЧ БАЙНА.ХҮРЭЭНИЙ БУЗРЫГ ЯРИВАЛ ДАЛАЙ ДАЛАЙ ГЭДЭГ ШИГ ИДЭЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨ НЬ САНААНД БАГТАМГҮЙ ИХ МӨНГӨ ЕРӨӨСӨӨ БАЙНГА ӨЛСӨЖ БАЙНА МӨНГӨӨР ИДЭХ ТУСАМ ЦАРАЙ АЛДАЖ УЛАМ ШУНАН ЗҮТГЭЖ АРГА НЬ НАРИЙСАН БҮЛЭГЛЭЛ ФРАКЦААРАА ХУЛГАЙЛЖ БАЙНА ӨӨРСДИЙХ НЬ АМАНД АХИУХАН ШАР ТОС ХИЙГЭЭГҮЙ ГАРУУДЫГ ШУУД ШОРОН ГЯНДАНД ХОРЬЖ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОН АХИЖ ИНГЭХГҮЙ ГЭЖ АМ ӨЧИГ АВАН ГУДАМЖИНД ЗОЛБИН НОХОЙНД ХАЯАД ӨГЧИХӨЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ЯДУУ ИРГЭД БОЛ ХЭН Ч БИШ ТЭД ӨЛСӨХ ДААРАХ ХУВХАЙРАХ НЬ ЭРХ БАРИГЧДАД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ИРГЭДЭЭ МӨНГӨНИЙ УУРХАЙ БОЛГООД ИХ УДЛАА ХЭДЭН ҮЕЭ
Төрийн а.л.б.а нэртэй ажил хийхээсээ хийхгүй нь их, хэт олон хүн татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэж,
Татвар төлөгч а.а нэгжүүд нь ажилчдынхаа ц�##�инг ч нэмэх боломжгүй болтол татвар шимэтгэлээр дарамт�##�ж жил бүр төрийн �##�.б.аныхны ц�##�инг л нэмээд байдаг бусдынх нь ц�##�ин орлого өсөхгүй юмны үнэ төрийнхний ц�##�ингийн нэмэгдэлтэй шууд пропорцион�##�аар нэмэгддэг гажиг тогтолцоог,төрийн нүсэр бүтэц орон тоог 50-60 хувь цомхотгож тавар НДШ нэртэй дарамтаа багасгаж байж л ард түмний амьдр�##�д ДНБөсөлт нөлөөлнө эргүү эрх баригчдаа....п.и.з.да
Баахан цагаан сар хийхээ больчооч…бараг л 3-4сарын холоо идчихэж байгаа…баахан «�##�дарт эх» х�##�амжаа болчооч…ажил хийх хун олдохоо больсон байна
Эргээд төлөхөө мэдэхгүй зохицуулгагүй баахан зээл тавьчихаад л үхчих гээд байдгаа боливол таарна. Өрөнд орсон хүн яахаас ч буцахгүй.
Тэгээд жагсаач худ�##� уйлан дуугарч байхаар
Ямар ч хоол болохгүй 1 их гурилан �######� идсэн улс бх юм боорцог хийхэд яадаг бнаа
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Bi ovchtei emee avch chadaxgvi bna.
манааа сонгоод бай
Ардын намдаа л хэл
Таануус мөнхийн ядуу байх тавилантай юмаа айн?!